Сурагчдад хичээлийн хэрэглэл олголоо

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сурагчдад хичээлийн хэрэглэл олголоо

Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор дунд сургууль дээр Японы улаан загалмайн нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр  Олон улсын найрамдал-III төсөл хэрэгжиж байна. Төслийн гол зорилго нь хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, сурч боловсрох орчныг сайжруулан, хүмүүнлэгийн  үйлс дэхь оролцоог нэмэгдүүлэх, хоёр орны хүүхэд сурагчдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхд оршиж байгаа юм. Энэ төслийн хүрээнд үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн 15 сурагч тус сургууль дээр Улаан Загалмайн үйл ажиллагааг үе тэнгийнхэн, найз нөхдийнхөө дунд явуулж байгаа юм байна.

Мөн дунд сургууль дээр хүмүүнлэгийн танхим ажиллаж байна. Хүмүүнлэгийн танхимд нийт сургуулийн сурагчдыгаа Улаан Загалмайн, мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой гэж уриалж байна. Төслийн хүрээнд тус  сургуулийн 80 сурагчдад олон улсын найрамдал-III төслийн хүрээнд хичээлийн хэрэглэл, цүнх олголоо. Цаашид хичээлийн хэрэглэл олгохоос гадна сургуулийн сурагчдын сурах орчин, эрүүл мэндийн боловсролд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ энэ үеэр Улаанзагалмайгийнхан хэлж байлаа. Төсөл зөвхөн тус сургууль хамаатай биш бид аймгийн нийт хүүхэд өсвөр үеийнхэнд хүрч ажиллахыг хичээх болно гэсэн юм.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж