
Мөн дунд сургууль дээр хүмүүнлэгийн танхим ажиллаж байна. Хүмүүнлэгийн танхимд нийт сургуулийн сурагчдыгаа Улаан Загалмайн, мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой гэж уриалж байна. Төслийн хүрээнд тус сургуулийн 80 сурагчдад олон улсын найрамдал-III төслийн хүрээнд хичээлийн хэрэглэл, цүнх олголоо. Цаашид хичээлийн хэрэглэл олгохоос гадна сургуулийн сурагчдын сурах орчин, эрүүл мэндийн боловсролд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ энэ үеэр Улаанзагалмайгийнхан хэлж байлаа. Төсөл зөвхөн тус сургууль хамаатай биш бид аймгийн нийт хүүхэд өсвөр үеийнхэнд хүрч ажиллахыг хичээх болно гэсэн юм.
Г.Хишигсүрэн