
Тэрбээр энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ "Academy Awards-2012" наадамд “Шилдэг эмэгтэй гол дүр”-д нэр дэвшсэн ч түүнтэй өрсөлдөх өөр бүтээл ирээгүй тул энэ удаад уг номинаци дараагийн наадам руу шилжин үлдсэн.
Харин уран бүтээлийн хувьд дуучин Ц.Хулан шинээр хоёр цомог гаргахаар ажил ихтэй яваа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард төрсөн өдрөөрөө цомгуудын нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тэрбээр энэ удаад “My world-2” цомгоо гаргах гэж байгаа бөгөөд хуучны сонгодог, классик поп жааз стилийн дуунуудыг багтаах гэнэ. Харин нөгөө цомогт нь түүний дуулсан монгол кино, жүжгийн дуунууд эгшиглэх нь ээ.
Г.Даша