Орчин нөхцлөө сайжруулахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Орчин нөхцлөө сайжруулахыг анхааруулав

Мягмар гаригт архи согтууруулах ундаа худалдахгүй байх тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ сарын 15-нд  аймгийн тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих комиссын бүрэлдэхүүнд байдаг  Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран хяналт шалгалтын ажлыг зохион явууллаа. Мөн энэ сарын 17-ны өдөр “Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих” комиссын гишүүд Есөнбулаг суманд үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн эзэдтэй уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалт ярилцлаганд нийт 30 аж ахуйн нэгжийн эздийг хамрууллаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр тусгай зөвшөөрөлтэй  үйл ажиллагаа явуулж байгаа газруудад зөрчил буурахгүй байгааг анхааруулж, цаашид үйлчилгээний соёл, орчин нөхцлөө сайжруулах талаар танилцууллаа. Мөн  Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал хэмжил зүйн хэлтсээс худалдаа үйлчилгээний  газарт  тавигдах шаардлага стандартын мөрдөлтийг хангаж ажиллах, Татварын  хэлтсээс  архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг иргэн, хуулийн этгээдээс  сар бүр хураадаг жишиг татварын хэмжээг тооцсон хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлан   Цагдаагийн хэлтэс он гарсаар зөрчил гаргасан дэлгүүрүүдийн  зөрчлийн талаархи мэдээлж, цаашид дүрэм журмыг зөрчихгүй байхыг анхаарууллаа.

Ц.Мөнхзаяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж