Ливийн эргэн тойрны асуудлын талаар өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нар ярьцгаасан юм. Засгийн газрын тэргүүн нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг “бүрэн бүтэн биш, гарзтай” мөн “Дундад зууны үеийн загалмайтны аян дайныг санагдуулахаар” хэмээн дүгнэв. Өөрийн ээлжид Дмитрий Медведев мэдэгдэхдээ “загалмайтны аян дайн” гэх мэтийн хэллэг нь “үнэн хэрэгтээ иргэншлийн мөргөлдөөн рүү түлхэж байна” гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн № 1973 тоот тогтоол нь бүгдэд биш юм аа гэхэд Хойд Африкийн байдлын талаарх Москвагийн ойлголтыг илэрхийлсэн баримт гэж заав. “Тиймээс ч бид хориг тавих өөрийн эрхээ хэрэглээгүй бөгөөд ойлгомжтой үр дагавраас нь үүдэн бидэнд хориг тавихаас татгалзах үндэслэл байсан” хэмээн ерөнхийлөгч тайлбарлав. Төр, засгийн хоёр удирдагч НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг яагаад ингэж зөрөлдөөнттэй үнэлсэн бэ гэдэгт Оросын улс төр ба эдийн засгийн харилцаа холбооны агентлагийн ерөнхий захирал Дмитрий Орлов “Взгляд” гэх интернэт сонинд ярилцлага өгч тайлбарласан байна.
-Дмитрий Иванович, ерөнхийлөгч ба ерөнхий сайд хоёр НҮБ-ын АЗ-ийн Ливийн эсрэг тогтоолын талаар яагаад ийм эсрэг тэсрэг үнэлгээтэй байгаа юм бол. Тэдний үнэлгээ яагаад таарсангүй вэ?
-Гадаад бодлогоор гаргаж байгаа шийдвэрийн системд ерөнхийлөгчийн байр суурь интеграцчлагдсан. Владимир Путины яриа нь манай үндэсний аюулгүй байдалд тулгуурласан бөгөөд тэр тогтоолыг түрэмгийлэл ба хүчирхийллийн замыг нээж байна хэмээн үзсэн хэрэг юм. Миний бодлоор бол Ливийн асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэгтэй харилцан хамтрахаар манай хосуудын явуулж байгаа тоглоомын хоёр тал нь энэ юм.
-НҮБ-ын АЗ-ийн тогтоолын талаар хэлэхийн өмнө Путин өөрийн шууд хамааралгүй хэсэгт орж буйгаа хэлж байлаа. Ерөнхий сайд яагаад тэгж урьдатгал хийгээд байсан юм бол?
-Медведев Оросын тохиролцсон албан ёсны гэхээр байр суурийг илэрхийлсэн. Путин нөлөөтэй улстөрч, Засгийн газрын тэргүүнийхээ хувьд өөрийн санаагаа гаргасан болов уу. Энэ хоёр үнэлгээ нь өөр өөр хүмүүст зориулагдсан нь ойлгомжтой. Хоёулаа ч ярих эрхтэй. Тэр нь зөв гэж би бодож байна.
-Таныхаар бол, Оросын байр суурь нь түүний нэр хүндийг дэлхийд нэмэгдүүлж байна гэсэн үг үү?
-Бид болгоомжилж, Каддафийн дэглэмд түрэмгий байдал харуулахгүй байгаа нь манай эдийн засгийн сонирхол болон Арабын ертөнцөд хандаж буй талаас нь маш ухаалаг бодлого юм. Каддафийн дэглэм нь Оросын зэр зэвсгийн гол худалдан авагч нарын нэг байсныг мартаж болохгүй. Үүний зэрэгцээ Каддафийн дэглэмд олны хандаж байгаа нь нэг талыг барьсан ч биш тийм ч сөрөг биш хандлагатай. Харин хэвлэл мэдээлэл бол энэ талдаа олон нийтийн санаа бодлыг бий болгосон огт өөр хандлагатай. Минийхээр дэглэмийн эсрэг байгаа эвслийн лидерүүдийн зүгээс ч хандлага нь нэг талыг барьсан биш.
-Ливийн эсрэг эвсэл Каддафийн дэглэмийг унагаахын тулд хуурай газрын ажиллагаа явуулж болохыг төрийн тэргүүн үгүйсгээгүй. Ийм нөхцөлд Барууны лидерүүд Оростой зөвлөлдөнө гэж та бодож байна уу?
-Зөвлөлдөөн байж болохыг үгүйсгэхгүй гэж би бодож байна. Гэхдээ энэ тохиолдолд Орос тэр ажиллагаанд нь ч арын хаалтанд нь ч оролцохгүй нь илт болсон.