F1-ийн “Williams” багийн гаражид дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

F1-ийн “Williams” багийн гаражид дэлбэрэлт болжээ

Испанийн Барселона хотноо өчигдөр болсон “Формула-1”-ийн ээлжит гараанд  Малдонадо түрүүлснээр “Williams” баг найман жилийн хугацаанд анхны ялалтаа авсан юм. Гэтэл Малдонадогийн ялалтаас хойш удалгүй “Williams” багийн авто гаражны түлшний агуулахын ойролцоо дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас долоон хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Багийн зүгээс дэлбэрэлт түлшний хэсгээс үүссэн гээд, багийн гурван ажилтан эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл өгчээ. Гэхдээ одоогоор галын шалтгаан бүрэн тодорхойгүй, багийн удирдлагаас томилсон ажлын хэсэг, Онцгой байдал болон цагдаагийн ажилтнууд шалтгааныг тодруулахаар ажиллаж буй ажээ.

Дэлбэрэлтийн улмаас тус багийн нисгэгч Бруно Сеннагийн машин сэг болтлоо шатаж, хэмхэрчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж