Либераль түрэмгийлэл | News.MN

Либераль түрэмгийлэл

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Либераль түрэмгийлэл

Ливи ба түүний лидер Маумар Каддафийн эсрэг цэргийн сөргөлдөөнд ортлоо бүтэн сарын турш яст мэлхийн адил хөдөлж байснаараа Обамагийн засаг захиргаа дайнд либералиар хандах клиник жишгийг харуулжээ.

Хэрэг явдал Ливийн босогчдод сөргөөр эргэсэн долоо хоногийн өмнөхөн ерөнхийлөгч Обама Ли­вийн иргэний дайнд Америкийг оролцуулахгүйгээр хатуу зогс­сон мэт байв. Гэтэл энэ бүхий л хуга­цаанд ерөнхийлөгч Америкийн түрэмгийлэлд бэлэн байжээ. Тэ­рээр бид үүнийг хийхдээ ковбой маягаар  биш аль болох олны орол­цоотойгоор хамтран явуулна гэдэгт л  итгэлтэй байхыг хүссэн аж.

Үүнд нь түүний засаг захиргаа итгэжээ. Ямар ч байсан манай дайн эхний шатандаа олон улсын чөлөө­лөх довтолгооны үлгэр жишээ болон харагдаж байна. Түүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл адислав. Арабын орнуудын лиг дэмжлээ. Дайныг Роберт Гейтсийн пентагоны цэргийнхэн биш Хиллари Клинтоны Төрийн департаментын дипломатууд зүт­гүүл­­лээ. Америкийн үндэс­ний аюулгүй байдалтай хол­боо­той гэхээс хүмүүнлэгийн тал нь цухалдаж байсан юм. Түрэм­гийллийг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн биш, Фран­цын сөнөөгч онгоцууд эхлүүлэв. 

Энэ түрэмгийлэл нь Билл Клинтоны 1990-ээд оны үеийн зохиолоор бичигдсэн ч юм шиг. Нэг үгээр бол энэ дайн Бушийн захиргааны нэг талыг барьсан арга барилаас эрс өөр. Энд “хүслийн эвсэл”, “хөгшин Европ” гэх мэтийн дурсамж, “эсвэл бидэнтэй, эсвэл террористуудтай” гэсэн уриа лозунг алга. Харин ч эсрэгээр Бушийн захиргааны үл тоомсорлох эсвэл хүчээр шахалт үзүүлэхээс өөрөөр гадаад орон, олон улсын институтуудад хүндэтгэлтэй хандсанаа Обамагийн Цагаан ордон харуулж чадлаа.

Дайнд ийм маягаар хандах арга барил зэрэг нь давуу талтай. Тэр нь цэргийн ачааллыг тэнцүү хувьтайгаар барьж, манай альян­суудыг сулруулах биш бэх­жүүлэн дэл­хийн Америкийн эсрэг санаа бодлын хурцатмал үзэгд­лийг буу­руулж байна. Үү­ний зэрэгцээ хол зогсчихоод Америкийг шүүмж­лээд байхын оронд даяарч­лалын жур­­мыг сахиулах хариуцлагыг Евро­­пын орнуудад тэгш хувааж өглөө.

Гэхдээ дайнд хандах энэ ханд­лагад томоохон асуудлууд байгаа. Учир нь либераль дай­нууд нь олон улсын хамтын нийгэм­лэгээс байнгын эв нэгдлийг шаар­дах бөгөөд эргэн харж цэгнэсэн байдалтай удаан хэмнэлтэй. Энд үндэсний аюулгүй байдалтай холбогдоод байх зүйлгүй учир ийм дайнууд нь үүнээс юу үүсэ­хийг харья гэсэн зорилготой мэт хийгддэг. Ялалт байгуулахад ихээ­хэн хүчин зүтгэл гарган дайчлах хэрэгтэй бол энд тийм шаардлага бараг байхгүй.

Ийм асуудлууд либераль түрэмгийллийн өмнөх давалгааг болж байсан ерээд онд байнга АНУ-ыг мөрдөн дагасаар ирсэн билээ. Сомалид бид хохирол үзэн туслахын тулд зарлага хэрэгтэй болоод эхлэх үед олон нийт дургүйцлээ илэрхийлж байлаа. НАТО 1993 онд нисэх хүчний нислэгт нь хориг тавив. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаа ба дипломат хүчин чармайлт гаргах гэж оролдсоор байтал хоёр жилийн турш дайн үргэлжилсээр  байлаа.

Косово дахь бидний түрэм­гий­лэл улам  ч бүрхэг, сануулга болсон жишиг болов. НАТО-гийн бөмбөгдөлт Слободан Мило­шевичийг унаган Косовогийн тусгаар тогтнолыг авчирлаа. Мило­шевич ба түүний дайсан Косовог чөлөөлөх армийн тэмцэлд бид бооцоогоо ихэсгэснээр богино хугацаанд цус урсгахыг нэмэгдүүлэн үндэстний цэвэр­лэ­гээнд хүргээд авсан. Үүгээрээ тэр нь намжаах ёстой байсан хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн билээ. 

Тийм л хүндрэлүүд Ливийн дайны эхнээс нь бидний замыг төөрөгдүүлэх болж байна. Бидний эвслийн зорилго тодорхойгүй. Ерөнхийлөгч Обама Каддафийг зайлуулахын төлөө байдаг. Гэтэл жанжин штабын дарга нарын хорооны тэргүүн адмирал Майк Муллен дарангуйлагч үлдэж болохоор ойлголтыг ням гаригт өгөв. Бид хүч, хөрөнгө хязгаарлагдмал. Бидний гүйцэтгэж байгаа НҮБ-ын А3-ийн тогтоолд хуу­рай газрын ажиллагаа явуу­ла­­хыг хориглосон байгаа. Ерөн­хийлөгч Обама ч энэ талаар дуу­гарч л ирсэн. Манай зарим хуурамч түншүүдэд тэмцэлд оролцох зүрх зориг алга. Дөнгөж 24 цаг өнгөрч байтал Арабын орнуудын лигийн өнөөгийн удирдагч Амр Муса мэдэгдэл хийн бид нислэггүй бүс байгуулахын төлөө байснаас бөмбөгдөлт хий­гээгүй хэмээн мэдэгдэж байна.

Олон үндэстний эвсэл байгуу­лагдах гэсээр байтал Каддафи өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлээд амжсан учир гал зогсоонгуут л түүний хяналт ихэнх нутагт үйлчлэх юм. Тиймээс л адмирал Муллен бидний чар­майлт мухардалд хүрч, Ливийн дарангуйлагч байлдан эзэлсэн нутагтаа үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.

Либераль дайны эцсийн зорилго нь түүнийг аль болох энэрэнгүй явуулж, бага эрсдлээр туулах ёстой. Гэтэл дайн ба ёс суртахууны үйлс хоёр нийлдэггүй бөгөөд “бага эрсдэлтэй” сөргөлдөөн нь харин ч аюултай байдаг. Цэргийн ээлжит түрэмгийлэлд  АНУ-ыг түлхснээрээ Барак Обама ихээхэн эрсдлийг хийж манай Ливийн адал явдал тэр журманд нь хамраг­дахгүй хэмээн найдаж буй гэжээ.

Эх сурвалж: A Very Liberal Intervention
(“The New York Times”, АНУ, Росс Даузет (Ross Douthat))

Ш.САМБУУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-24 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж