Хэрэг явдал Ливийн босогчдод сөргөөр эргэсэн долоо хоногийн өмнөхөн ерөнхийлөгч Обама Ливийн иргэний дайнд Америкийг оролцуулахгүйгээр хатуу зогссон мэт байв. Гэтэл энэ бүхий л хугацаанд ерөнхийлөгч Америкийн түрэмгийлэлд бэлэн байжээ. Тэрээр бид үүнийг хийхдээ ковбой маягаар биш аль болох олны оролцоотойгоор хамтран явуулна гэдэгт л итгэлтэй байхыг хүссэн аж.
Үүнд нь түүний засаг захиргаа итгэжээ. Ямар ч байсан манай дайн эхний шатандаа олон улсын чөлөөлөх довтолгооны үлгэр жишээ болон харагдаж байна. Түүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл адислав. Арабын орнуудын лиг дэмжлээ. Дайныг Роберт Гейтсийн пентагоны цэргийнхэн биш Хиллари Клинтоны Төрийн департаментын дипломатууд зүтгүүллээ. Америкийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэхээс хүмүүнлэгийн тал нь цухалдаж байсан юм. Түрэмгийллийг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн биш, Францын сөнөөгч онгоцууд эхлүүлэв.
Энэ түрэмгийлэл нь Билл Клинтоны 1990-ээд оны үеийн зохиолоор бичигдсэн ч юм шиг. Нэг үгээр бол энэ дайн Бушийн захиргааны нэг талыг барьсан арга барилаас эрс өөр. Энд “хүслийн эвсэл”, “хөгшин Европ” гэх мэтийн дурсамж, “эсвэл бидэнтэй, эсвэл террористуудтай” гэсэн уриа лозунг алга. Харин ч эсрэгээр Бушийн захиргааны үл тоомсорлох эсвэл хүчээр шахалт үзүүлэхээс өөрөөр гадаад орон, олон улсын институтуудад хүндэтгэлтэй хандсанаа Обамагийн Цагаан ордон харуулж чадлаа.
Дайнд ийм маягаар хандах арга барил зэрэг нь давуу талтай. Тэр нь цэргийн ачааллыг тэнцүү хувьтайгаар барьж, манай альянсуудыг сулруулах биш бэхжүүлэн дэлхийн Америкийн эсрэг санаа бодлын хурцатмал үзэгдлийг бууруулж байна. Үүний зэрэгцээ хол зогсчихоод Америкийг шүүмжлээд байхын оронд даяарчлалын журмыг сахиулах хариуцлагыг Европын орнуудад тэгш хувааж өглөө.
Гэхдээ дайнд хандах энэ хандлагад томоохон асуудлууд байгаа. Учир нь либераль дайнууд нь олон улсын хамтын нийгэмлэгээс байнгын эв нэгдлийг шаардах бөгөөд эргэн харж цэгнэсэн байдалтай удаан хэмнэлтэй. Энд үндэсний аюулгүй байдалтай холбогдоод байх зүйлгүй учир ийм дайнууд нь үүнээс юу үүсэхийг харья гэсэн зорилготой мэт хийгддэг. Ялалт байгуулахад ихээхэн хүчин зүтгэл гарган дайчлах хэрэгтэй бол энд тийм шаардлага бараг байхгүй.
Ийм асуудлууд либераль түрэмгийллийн өмнөх давалгааг болж байсан ерээд онд байнга АНУ-ыг мөрдөн дагасаар ирсэн билээ. Сомалид бид хохирол үзэн туслахын тулд зарлага хэрэгтэй болоод эхлэх үед олон нийт дургүйцлээ илэрхийлж байлаа. НАТО 1993 онд нисэх хүчний нислэгт нь хориг тавив. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаа ба дипломат хүчин чармайлт гаргах гэж оролдсоор байтал хоёр жилийн турш дайн үргэлжилсээр байлаа.
Косово дахь бидний түрэмгийлэл улам ч бүрхэг, сануулга болсон жишиг болов. НАТО-гийн бөмбөгдөлт Слободан Милошевичийг унаган Косовогийн тусгаар тогтнолыг авчирлаа. Милошевич ба түүний дайсан Косовог чөлөөлөх армийн тэмцэлд бид бооцоогоо ихэсгэснээр богино хугацаанд цус урсгахыг нэмэгдүүлэн үндэстний цэвэрлэгээнд хүргээд авсан. Үүгээрээ тэр нь намжаах ёстой байсан хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн билээ.
Тийм л хүндрэлүүд Ливийн дайны эхнээс нь бидний замыг төөрөгдүүлэх болж байна. Бидний эвслийн зорилго тодорхойгүй. Ерөнхийлөгч Обама Каддафийг зайлуулахын төлөө байдаг. Гэтэл жанжин штабын дарга нарын хорооны тэргүүн адмирал Майк Муллен дарангуйлагч үлдэж болохоор ойлголтыг ням гаригт өгөв. Бид хүч, хөрөнгө хязгаарлагдмал. Бидний гүйцэтгэж байгаа НҮБ-ын А3-ийн тогтоолд хуурай газрын ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Ерөнхийлөгч Обама ч энэ талаар дуугарч л ирсэн. Манай зарим хуурамч түншүүдэд тэмцэлд оролцох зүрх зориг алга. Дөнгөж 24 цаг өнгөрч байтал Арабын орнуудын лигийн өнөөгийн удирдагч Амр Муса мэдэгдэл хийн бид нислэггүй бүс байгуулахын төлөө байснаас бөмбөгдөлт хийгээгүй хэмээн мэдэгдэж байна.
Олон үндэстний эвсэл байгуулагдах гэсээр байтал Каддафи өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлээд амжсан учир гал зогсоонгуут л түүний хяналт ихэнх нутагт үйлчлэх юм. Тиймээс л адмирал Муллен бидний чармайлт мухардалд хүрч, Ливийн дарангуйлагч байлдан эзэлсэн нутагтаа үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.
Либераль дайны эцсийн зорилго нь түүнийг аль болох энэрэнгүй явуулж, бага эрсдлээр туулах ёстой. Гэтэл дайн ба ёс суртахууны үйлс хоёр нийлдэггүй бөгөөд “бага эрсдэлтэй” сөргөлдөөн нь харин ч аюултай байдаг. Цэргийн ээлжит түрэмгийлэлд АНУ-ыг түлхснээрээ Барак Обама ихээхэн эрсдлийг хийж манай Ливийн адал явдал тэр журманд нь хамрагдахгүй хэмээн найдаж буй гэжээ.
(“The New York Times”, АНУ, Росс Даузет (Ross Douthat))