HTC анхны 3D гар утсаа үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

HTC анхны 3D гар утсаа үйлдвэрлэжээ

HTC компани анхны 3D дэлгэцтэй гар утсаа үйлдвэрлэжээ. HTC-ийн 3D смартфоны дэлгэц нь LG-ийн Optimus 3D-тэй адил автомат стереоскоп технолгиор бүтээгдсэн бөгөөд шинэ загварын гар утсыг Evo 3D хэмээн нэрлэсэн байна. Evo 3D гар утсаар 3D кино үзэж, тоглоом тоглох боломжтойгоор зогсохгүй 3D зураг болоод дүрс бичлэг хийх боломжтой ажээ.

Энэхүү утсыг одоогийн байдлаар зөвхөн АНУ-ын зах зээлд зориулан үйлдвэрлэж байгаа ч, цаашид энэ хандлага өөрчлөгдөхгүй байх магадлалтай юм. Evo 3D нь 4,3 инчийн хэмжээтэй, 960×540 нягтралтай дэлгэцтэй бөгөөд хоёр цөмт, 1.2GHz-ийн Snapdragon процессор, Android 2.3 үйлдлийн систем, 5 мегапикселийн хос камер зэрэгтэй юм байна. Түүнчлэн уг супер гар утас нь Sprint-ийн 4G WiMax сүлжээн дээр ажиллах чадвартай гэнэ.

Видеог энд дарж үзнэ үү!

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж