Экологид ээлтэй ХАА-н төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Экологид ээлтэй ХАА-н төв байгуулна

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койко/-ын санхүүжилтээр “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төв байгуулах” төслийг эхлүүлэх ёслол ХААИС-ын Төв байрны хурлын танхимд өчигдөр боллоо. Уг төсөлд Б.Бямбаа, ХААИС-ийн ректор Ли Дунг-Гү, КОЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч С.Наранцогт, БСШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга гарын үсэг зурсан юм. “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төв байгуулах” төсөл нь эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулах замаар ХААИС-ийн чадавхийг бэхжүүлэх, БНСУ-ын туршлагыг манай улсад дамжуулж, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн технологийг буй болгох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж