“HD7S” смартфон удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“HD7S” смартфон удахгүй худалдаанд гарна

HTC компани “HD7”-ийн дараагийн загвар болох “HD7S” смартфоныг танилцууллаа. Тус компани энэ удаа шинэ смартфоныхоо дэлгэцийн чанарт онцгойлон анхаарал хандуулсан бөгөөд дэлгэцнээс бусад үзүүлэлтүүд нь анхны загвартайгаа ойролцоо болсон байна.

Өмнөх HD7 загвар нь энгийн LCD дэлгэцтэй байсан бол HD7S смартфон нь супер LCD дэлгэцтэй болжээ. Энэхүү смартфоныг Windows Phone 7-д суурилж хийсэн тул NoDo-ийн шинэчилсэн хувилбарыг ажиллуулах боломжтой юм. Шинэ загварын HD7S смартфон удахгүй АНУ-ын зах зээлд AT&T-ээр худалдаалагдаж эхлэх ажээ.

Видеог энд дарж үзнэ үү!

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж