Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг. Энэ онд “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар-2012” сэдэвт сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг орон даяар зохион байгуулсан. Түүнчлэн “Эрүүл мэндийн тусламж, сувилахуйн боловсролын загварчлал” сэдвээр олон улсын бага хурал, шилдэг сувилахуйн алба, сувилагч шалгаруулах “Алтан дэнлүү” арга хэмжээг зохион байгуулсан билээ. Дашрамд дурьдахад, Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байдаг юм байна.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж