Энэтхэгийн Чандхок “Lotus”-ын нөөц нисэгч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Чандхок “Lotus”-ын нөөц нисэгч боллоо

Энэтхэг нисэгч Карун Чандхок ирэх улиралд “Формула-1”-ийн “Team Lotus” багийн нөөц нисэгчээр сонгогджээ. Өдгөө 27 настай Чандхок багийн тэргүүн сонголт болсон Финляндын Хейкки Ковалайнен, Италийн Ярно Трулли нарын хамт Британийн багт харьяалагдах юм. Өнгөрсөн улиралд Испанийн “Hispania Racing” багийн бүрэлдэхүүнд 10 гран-при уралдаанд оролцсон тэрбээр Мелбурнд болох улирлын нээлтийн гарааны өмнөх бэлтгэлийн үеэр “Lotus” багт албан ёсоор нэгдэх ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж