Хүүхдүүдэд зориулсан read.mn сайт нээгджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд зориулсан read.mn сайт нээгджээ

Хүүхдүүдэд зориулсан read.mn гэж цахим номын сан бий. Энэ номын сан дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн амтархан уншдаг үлгэр домог, шинэ содон зохиолоор дүүрэн.
Эх монгол хэлнээсээ гадна 31 орны хэлээр хэвлэгдсэн номноос сонгон үзэж, хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой. Олон улс үндэстний соёл, иргэншлийн тухай өгүүлсэн ном зохиол уншина гэдэг хэчнээн амттай болохыг бүгд л хэлдэг. Тэгвэл өөрийн насанд тохирсон, сонирхол татахуйц номыг эндээс уншиж болох нь ээ.
Уг цахим номын санд номнуудыг хэмжээгээр ангилсан нь хүүхдүүдэд таалагддаг бөгөөд өөрийн дуртай зохиолыг хадгалан уншиж болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж