Чуулганы цагийг сунган хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунган хуралдав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найргулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай гэсэн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ байнгын хорооноос оруулж ирсний дагуу зарчмын зөрүүтэй 130 орчим саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгах болж буй тул чуулганы хуралдаан сунжрах төлөвтэй байгаа юм.

Эл хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж