Энэтхэгийн Төмөрлөгийн үйлдвэрийнхэн ирэв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Төмөрлөгийн үйлдвэрийнхэн ирэв

Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурахаар тус яамны урилгаар БНЭУ-ын Төрийн өмчит, төмөрлөгийн үйлдвэрийн  Ерөнхийлөгч C.S.Verma (дэд сайд), Төмөрлөгийн яамны төрийн нарийн бичгийн дарга U.P.Singh тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Хоёр тал Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 14 цагаас Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уулзалтын танхимд боллоо.  Санамж бичгийн хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам ба SAIL компани нь уул уурхай, гангийн аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх бөгөөд Монгол улсад төмрийн хүдрийг боловсруулан Ган үйлдвэрлэх Гангийн үйлдвэрийн цогцолборын Техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж