Орон сууцны удирдах ажилтнууд чуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Орон сууцны удирдах ажилтнууд чуулна

Орон сууцны барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч аж ахуй нэгж, компаниудын зөвхөн захирал, удирдах ажилтнуудын дунд маргааш “Орон сууцны зах зээл” ууулзалт болох гэж байна. Уулзалт “Нарантуул” зочид буудлын гуравдугаар давхарын хурлын танхимд 10.00 цагт эхлэнэ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “100.000 айлын орон сууц” хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжихээр сүүлийн гурван жил яригдаж, хүлээлгэсэн боловч барилгын салбарт ямар нэгэн дэмжлэг, ахиц өөрчлөлт гарахгүй байгаа. Тиймээс уг уулзалтаар Монгол Улсын барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал нь орон сууцны болон барилгын чиглэлээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалж, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар хэлэлцэх юм байна. Уулзалтыг “Барилга.мн” Барилгын зөвлөгөө мэдээллийн төв зохион байгуулж байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж