
“Занаду Арт” галерейд өчигдөр зураач Д.Дорждэрэмийн “Дүрвэгсэд” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тэрбээр уран бүтээлдээ хүн байгаль, орон зай хэлбэртэй хэрхэн харилцаж буйг өөрийн өнцгөөс илэрхийлэн гаргасан байна. Мөн одоо цагт бид юу мэдэрч, ойлгож буйг орчин үеийн сэтгэлгээгээр өөрийн бодол санаагаа дэвшүүлэн харуулсан бөгөөд нийгэм чам руу чиглэсэн бай, харин орон зай ба байгальд дүрвэгсэд хэрхэн оршихыг түүний бүтээлээс нь харж болох юм. Дашрамд сонирхуулахад зураач Д.Дорждэрэм өмнө нь “Хөрөг ярилцлага” хэмээх сонирхолтой үзэсгэлэнгээ нийтийн хүртээл болгож байсан юм.
Г.Даша