
Монголын Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров нь өнгөрсөн онд “Хонгор чамдаа” анхны тоглолтоо хийж байсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээ дахин хоёр хоног тоглолтоо хийж байсан юм. 2008 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн Д.Намсрайноровын анхны уран бүтээл нь Төв аймгийн бүрэн сумын уугуул номын багш соёлын тэргүүний ажилтан Д.Шийрэвжамцын үг, соёлын тэргүүний ажилтан Р.Билэгтийн хөгжим ”Хонгор чамдаа” дуу байсан юм. Тиймээс дуучин залуу өөрийн анхны цомог, анхны бие даасан тоглолтоо “Хонгор чамдаа” хэмээн нэрлэжээ.
М.Урин