“Мөрөөдлийн театр”-ынхан ОУ-ын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн театр”-ынхан ОУ-ын наадамд оролцоно

БНСУ-ын Масан хотод энэ сарын 18-22-нд Азийн орнуудын театрын наадам болно.  Хоёр жил тутам зохиогддог уг наадамд  Япон, ОХУ, БНХАУ, Вьетнам, Тайван, Монгол, Хонконг зэрэг 14 орны уран бүтээлч өрсөлдөхөөр болжээ. Монгол Улсыг төлөөлж “Мөрөөдлийн театр”-н 10 уран бүтээлч ардын аман зохиолоос сэдэвлэсэн “Эрт урьдын цагт” нэртэй бүтээлээр оролцоор болсон байна.  Учир нь наадамд оролцох багууд үндэсний онцлогоо харуулсан бүтээлийг толилуулдаг юм байна. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон энэ сарын 16-нд  эх орноосоо мордоно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж