Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Гарьдын ганц найдвар

Нэгэнтээ бөхөд хайртай монголчуудынхаа нүдийг баясгаж, сэтгэлийг сэргэсэн зургаан залуу заан байлаа гэж. Тэдний нэг бол Ц.Цэрэнпунцаг гарьд юм. Бөхийн торгон ногоон дэвжээнээс бизнест хөл тавьснаар багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө түүний тэргүүлдэг “Жем интернейшнл” нь үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг хэдийнэ болжээ. Ямагт л хэвлэлийнхнээс зайгаа барьж явдаг Ц.Цэрэнпунцаг, түүний гэргий Ойгонжаргал нар ихэд сүсэг бишрэлтэй хүмүүс. Тиймдээ ч үүнийг мэдэх найз нөхөд нь “аргагүй л хутагтын өлгий нутгийн хүмүүс шүү” хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг гэх юм билээ. Нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэж дөрвөн хөөрхөн хүүхдийн эжий аав бололцсон тэд хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд ихэд нямбай ханддаг. Тэдний дөрвөн хүүхдээс ганц хүү Санжаа нь бөхөд тун элэгтэй гэнэ. Ямартаа л гарьдынхаар орж гардаг найз бөхчүүд нь аавынхаа шийрийг хатаасан сайн бөх болно доо гэж шинждэг юм гэнэ лээ.  Санжаа хүү Орчлон дунд сургуульд сурдаг бөгөөд ихрийн нэг юм.

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж