“Academy awards 2012” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Academy awards 2012” маргааш болно

Монголын  кино урлагийн шилдгийн  шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг Улаанбаатар кино наадам буюу “Academy awards 2012” наадмын ёслолын ажиллагаа  маргааш УДЭТ-т 18.00  цагт улаан хивсний ёслолоор эхлэх гэж байна. Тус наадамд 2011 оны  нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монгол кинонууд өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд нийт 15 кино 18 номинацид өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр МҮОНРТ дээр 16.00 цагт “Academy awards 2012” наадмын шүүгчид хэвлэлийн бага хурал хийн наадмын талаар мэдээлэл хийх юм.

Энэ удаагийн кино наадмын онцлог нь, Монголын үндэсний кмно урлагийн акдеми кино наадмыг дангаар зохион явуулж байгаа ба кино уран бүтээлчдийн хүсэлтийн дагуу “Шилдэг инээдмийн кино” гэсэн номинацийг шинээр нэмсэн явдал юм. Кино, киноны уран бүтээлчдийг дараах номинациар шалгаруулна.

 Үүнд: 

  1. Шилдэг эрэгтэй дүр  
  2. Шилдэг туслах эрэгтэй дүр
  3. Шилдэг эмэгтэй дүр 
  4. Шилдэг туслах эмэгтэй дүр 
  5. Шилдэг найруулагч 
  6. Шилдэг зураглаач 
  7. Шилдэг зураач 
  8. Шилдэг хөгжим 
  9. Шилдэг дуу 
  10. Шилдэг монтаж 
  11. Шилдэг дууны найруулагч 
  12. Шилдэг зохиол 
  13. Шилдэг дүрсний эффект 
  14. Шилдэг нүүр будалт 
  15. Шилдэг баримтат кино 
  16. Шилдэг инээдмийн кино 
  17. Шилдэг дебют 
  18. Шилдэг хөрөнгө оруулагч

Харин кинонуудаас хамгийн олон шилдэг номинацийн шагнал хүртсэн нэг кино “Шилдэг кино” шагналын эзэн болно. Мөн “Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн” шагналыг нэг ахмад уран бүтээлчид олгох юм.

“Academy awards 2012” наадамд

  1. “Хөх толбот хүмүүс”-“Doz” энтертайнмент
  2. “Бодлын хулгайч”-“Wisdom film” продакшн 
  3. “Долоон бурхан харвадаггүй”-“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл
  4. “Орлон тоглогч”-“Noyon фильм” энтертайнмент
  5. “Бодлын дайны өрөг”-“Zoljargal & Son” фильм студи
  6.  “Хөхийн голын хүүхдүүд”- “Zoljargal & Son” фильм студи
  7. “Богд хаан”-“Дээд гэгээн” пикчерс ХХК
  8. “Сүүдрийн гэрэл”-“Корокус” продакшн
  9. “Тэнгэрийн хүү”-“Идуган” энтертайнмент
  10. “Бурхан өршөөг”-“Big line” студи
  11.  “Ээжээ”-“HD” продакшн
  12.  “Нар сарны зааг”-Жон бэйс ХХК
  13.  “Найз”-“Line action” энтертайнмент
  14.  “Миний найз”- “Дуглас” ХХК
  15. “Нэг биений хоёр зүрх”- "Sista" продакшны бүтээлүүд тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж