Амралтын өдрүүдэд 115 осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 115 осол гарлаа

Амралтын өдрүүдэд замын цагдаагийн жижүүр дээр нийт 115 дуудлага ирсэн байна. Ослын үеэр нэг хүн амиа алджээ. Эдгээр ослын уршгаар 12 хүн хүнд болон хөнгөн бэртсэн байна. Харин эд материалын хохиролтой 16 дуудлага бүртгэгдсэн аж. Замын халтиргаа, гулгаа багассан ч авто ослын тоо төдийлөн буурахгүй байгаа талаар Замын цагдаагийнхан мэдээлж байна. Түүнчлэн дулаарч байгаатай холбоотойгоор бага ангийн сурагчдыг ганцааранг нь явуулах нь авто осолд өртөх нөхцөл болдог гэдгийг сэрэмжлүүлж байна.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж