“Монголын төмөр зам”-ын даргыг ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Монголын төмөр зам”-ын даргыг ажлаас нь чөлөөлөв

Төрийн өмчийн хорооны хуралдаан өнөөдөр болж, “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх болсон талаар өчигдөр Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал өөрт нь мэдэгдээд байсан юм.

Ямар ч байсан шинэ төмөр зам барих ажил баталсан бодлогоосоо өөрчлөгдөж, шууд урд хөрш рүү эхний ээлжинд төмөр зам тавих ажлыг шуудруулж мэдэхээр байгаа энэ үед “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирлыг чөлөөлсөн явдал нь улс төрийн хүрээнийхний дунд хардлага төрүүлж эхэллээ. Нэг талаас Засгийн газар УИХ-аас баталсан төмөр замын бодлогыг зөрчин, шинэ төмөр зам барих ажлаа идэвхижүүлэх боломжоо ийнхүү гаргалаа гэж үзэж байхад нөгөө талаас хамтарсан Засгийн газар нэгэнтээ байхгүй болсон тул МАН-ынхны хувьд эртнээс Б.Батзаяаг өөрчлөхийг эрмэлзэж ирсэн. Тэр дагуу чөлөөлөх ажил явагдсан, харин оронд нь хэнийг томилох бол гэдэг асуудал МАН-ынхны дунд үлдлээ гэх яриа байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж