


Индонезийн албаны эх сурвалж телевизээр товч мэдэгдэл хийхдээ “Онгоц Жакарта хотоос өмнөд зүгт орших Салак галт ууланд осолдсон” гэжээ. Оросын иргэний агаарын тээврийн шинэ онгоцонд 42 зорчигч, онгоцны багийн найман гишүүн байсан гэж Индонезийн албаны хүн мэдээлсэн ч яг хэдэн хүн байсан нь одоогоор батлагдаагүй байгаа юм. Бирм, Пакистан, Казакстан, Индонезид үзүүлэх нислэг хийсэн “Сухой супержет” онгоц дараа нь Лаос, Вьетнамыг зорих байжээ. “Сухой” онгоцны үйлдвэр нь цэргийн болон сөнөөгч онгоц үйлдвэрлэдгээр нэртэй. 2008 онд анхны нислэгээ үйлдсэн “Сухой супержет” онгоц нь бүс хооронд 100 зорчигч тээвэрлэх багтаамжтай хоёр тасалгаатай онгоц гэнэ.
Н.ЭНХ