Монголын хүндийг өргөлтийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох ажээ. “Хүч” спорт хорооны зааланд болох тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, -69, +69 кг, эрэгтэйчүүдийн 56, 62, 69, 77, 85, +94 кг-ын жинд болно. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас сонгон шалгаруулалт хийж, шигшээ баг бүрдүүлэх бөгөөд шилдэг туйванчид дөрөвдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөнө. Тивийн аваргын төлөөх өрсөлдөөн БНХАУ-ын Тунлин хотод болох юм.
С.Цэлмэг