28 хоногийн шатахууны нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

28 хоногийн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Зөвлөл”-ийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын өчигдрийн /V.09/ хуралдааны үеэр танилцуулжээ.

Танилцуулгаас үзвэл А-80 автобензин, АИ-92 автобензин 39, дизелийн түлш 24 хоногийн нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Шатахууны үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 105-280 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт 80 төгрөгөөр буураад байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол улсын нөөцөд хоёрдугаар сард 2522 тонн автобензин худалдан авч нөөцөлсөн бол төсвийн хөрөнгөөр 10196 тонн дизелийн түлшийг энэ сард багтаан авахаар гэрээ хийж байгаа аж. Сануулахад, Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглээд байгаа билээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж