Поп од Мадонна охиндоо ямар ирээдүйг бэлтгэсэн нь одоо тодорхой боллоо. Мадонна ба түүний фитнесийн дасгалжуулагч багш Карлос Леоны охин 14 настай Лурдес Леон "W.E." кинонд тоглохоор болж байна. Мадонна өөрөө найруулж байгаа энэ кинонд Их Британийн хаан VIII Эдуард ба америк бүсгүй Уоллис Симпсон хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хаан ширээнээс татгалзахад хүргэсэн энэ хайр дурлалын киноны гол баатар эмэгтэйн бага насны дүрийг Лурдес бүтээх ажээ.
Охин кинонд тоглох хүсэлтэйгээ нэг биш удаа ярьж байснаас гадна өнгөрсөн жилээс эхлэн Нью-Йоркийн жүжигчний урлагийн сургуульд явж эхэлжээ. Өмнө нь Харри Портерын киноны бичил дүрд тоглох санал Лурдест ирж байсан ч эх нь зөвшөөрөөгүй байв. Мөн тэрээр охиндоо үсээ будах, болзоонд явахыг хориглосон байлаа.
Ш.Мягмар