“Хөх дэвтэр”-ийн эздийг өнөөдөр зарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Хөх дэвтэр”-ийн эздийг өнөөдөр зарлана

Татвар төлөгчдийн өдөр энэ сарын 7-11-нд буй хүрээнд “Хөх дэвтэр” шагнал гардуулах ёслол маргааш болох гэж байна. Харин өнөөдөр 16.00 цагт Нийслэлийн Татварын ерөнхий  газарт зангиагүй уулзалт болох бөгөөд энэ үеэр “Хөх дэвтэр”-ийн эздийг зарлах аж. Энэхүү шагналыг томоохон татвар төлөгч болон нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүдэд гардуулдаг юм.

“Хөх дэвтэр” шагналыг энэ жил  90 гаруй аж ахуй нэгжид гардуулна. Алба гувчуурыг сайн биелүүлж, улсын үйл хэрэгт идэвхийлэн зүтгэдэг байсан хүмүүсийг Хөх дэвтэрт тэмдэглэдэг байсан түүхтэй учир шилдэг татвар төлөгчдөд “Хөх дэвтэр” шагнал олгодог юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж