Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Миссүүд кинонд

Сүүлийн жилүүдэд кинонууд борооны дараа мөөг гэгчээр долоо хоног бүр нээлтээ хийж хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Тэр ч байтугай телевизүүд олон ангит болох болохгүй кинонууд гараад удаж байгаа. Саяхан SBN телевизийн хийсэн “Гэр” олон ангит кино гараад тийм ч үзэгчдийн санаанд хүрээгүй. Кинонд нэг л их гунхсан сайхан хүүхнүүд тоголсон болов чиг кинондоо орж киногоо амилуулаагүй нь харамсалтай. Магадгүй сайхан бие хаа, царай зүсээр нь үзэгчдийг татан гэж бодсон ч талаар өнгөрсөн нь мэргэжлийн бус хүмүүс тоголсоных биз гэж жиг жугхийж байсан нь саяхан. Харин тун удахгүй МҮОНТ-ээр гарах “Ялагдашгүй” олон ангит кино гарч эхлэх гэж байгаа бөгөөд тус кинонд топ модель Ч.Содтуяа тоголсон аж.  Энэ мэтчилэн тайзны тодууд дэлгэцийн урлагт хүч үзэж бие хаа, царай зүсээрээ уралддаг байсан бол одоо авъяас билгээ сорихоор уралдаад байгаа. Харин топ Ч.Содтуяа  хэр сайн жүжиглэдэг болохыг нь харах л үлдлээ.

Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж