Монгол, Японы цөмийн мэргэжилтнүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Монгол, Японы цөмийн мэргэжилтнүүд чуулж байна

Цөмийн энергийн газраас Монгол, Японы цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. "Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй" сэдвийн дор болж буй анхдугаар уулзалтад Японы Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада "Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал" сэдвээр илтгэл тавьсан байна. Мөн "Уйгар, Казахстаны цөмийн туршилтын үр дагавар", "Цөмийн эрчим хүчийг ашиглах Японы аюулгүй байдлын технологи" "Фукушима дахь газар хөдлөлтийн үеийн цацрагийн хамгаалалт" сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Монголын мэргэжилтнүүд "1959 оноос хойшхи Монгол Улсын цаг агаар буюу салхины чиглэлийн мэдээ баримт", "Ураны олборлолтын үеийн цацрагийн судалгааны нийтлэг асуудал" сэдвээр илтгэл тавихаар болжээ. Зөвлөлдөх уулзалт энэ сарын 25 хүртэл  үргэлжилнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж