Европын улстөрчид “бүсээ чангалахаас” айж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Европын улстөрчид “бүсээ чангалахаас” айж байна

Францын зүүн тийш хазайсан, Грекийн хагарсан парламент Европын бодлогод хэрхэн нөлөөлөх вэ? Олландын ялалт Британийн лейбористуудад дэм өгч консерваторуудад нь түгшүүр авчрав. “Меркози” хослолын уналт нь Меркелийн хайртай хүүхэд болох “Европын хосуудын амин гэрээнд” хамаарсан учраас Ангела Меркельд  хүндрэл учирч байна. Канцлер Францын шинэ ерөнхийлөгчид баяр хүргээд нутагтаа урихдаа гэрээг эргэн харахгүй гэдгээ онцолсон байв.

“Германд тогтвортой байдлын тухай гэрээний талаар өөр бололтой байдаг. Би ч тэгж бодож байна. Асуудал нэгэнт шийдэгдсэн байгаа. 25 орон уг гэрээнд гарын үсгээ зурсан. Грек, Португалид түүнийг баталсан. Тавдугаар сарын 31-нд энэ талаар Ирландад бүх нийтийн санал асуулгатай. Миний бодлоор энэ гэрээ яг хэрэгтэй зүйл” хэмээн канцлер онцолжээ.

Европ түншүүдийг Грекийн сонгууль дахин догдлуулж байна. Европын холбоо ба ОУВС-тай хийсэн тохиролцоог дэмжиж буй “Шинэ ардчилал”, ПАСОК  намууд сонгуулиар олонхи болж чадсангүй. Гэхдээ тэднийг эвсэн парламентын олонхи болж Засгийн газраа байгуулахад “бүсээ чангалах хүсэлгүй” парламентын намуудаас нэг нь хэрэгтэй болж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж