“Mining Mongolia-90” нээлттэй чуулган өнөөдөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Mining Mongolia-90” нээлттэй чуулган өнөөдөр эхэллээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. “Mining Mongolia-90” чуулга уулзалт нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон төрлийн арга хэмжээ, хурлуудаас хамгийн оргил хэсэг нь юм. Учир нь тус чуулганд хөдөлмөрчин иргэдээс эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төр засгийн өндөрлөгүүд, яамдын сайд нар, манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүхий л компани, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийнхэн оролцож салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар нээлттэйгээр хэлэлцэж байна. Чуулга уулзалтад нийт 1500 орчим хүн оролцохоор мандат авсан бөгөөд нийт оролцогчдын 21 хувийг гадаадын төлөөлөгчид эзэлж байна. Тодруулбал, ОХУ, БНХАУ, Австрали, Канад, Солонгос, Япон зэрэг долоон орноос төлөөлөгчид оролцож байгаа юм. Мөн салбарын төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон спонсор компаниуд бусад аж ахуй нэгжүүдээс 51 үзэсгэлэн гаргаж зорилт чиглэл, үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Чуулганы томоохон онцлогийн нэг нь анх удаа яамдын сайд нар, УИХ-ын гишүүд, яам, агентлагийн газрын дарга нар, эдийн засагчид, судлаачид, мэргэжлийн холбоодын удирдлагууд, хувийн хэвшлүүд, Татварын ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг уул уурхайн салбартай холбоотой бүхий л байгууллагын 52 лидер илтгэл тавих юм. Илтгэлийн сэдвийн хүрээ төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын төлөв, хөрөнгийн зах зээл, дэд бүтэц, технологи, хүний нөөц, өрсөлдөх чадвар, боловсруулах салбар зэрэг маш өргөн хүрээг хамарч байна. 

Чуулга уулзалтыг салбартаа нэр хүнд бүхий 20 компани спонсорлон ажиллаж байна. Diamond спонсороор SouthGobi Sands, GEMCOM компани ажиллаж байгаа бол Platinum спонсороор Xanadu, ASPIRE Mongolia, MONGOLIAN RESOURCE CORPORATION, HUNNU COAL, SONOR, Energy Resource, ШАН ЛУН, Adamas Mining зэрэг компаниуд ажиллаж байна. Gold спонсороор Bayan Airag Exploration, Dong Yuan, Эрдэнэ Монгол зэрэг компани ажиллаж байна. Silver спонсороор AREVA (GogeGobi), Oyu Tolgoi, Tsairt Mineral, Voyager Gold, Kharanga Iron, Centerra Gold Mongolia, ZIJIN грүппийн ТЭН-ХУН зэрэг компани ажиллаж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооноос чуулганыг ивээн тэтгэж буй бүх спонсор компанид талархал илэрхийлж, Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж