Хүүхнүүд эмзэг, мэдрэмтгий байдгийн учир

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хүүхнүүд эмзэг, мэдрэмтгий байдгийн учир

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Дунджаар хоёр ам метр орчим. Арьсанд өвдөлтийг мэдрэх 2.8 сая, хүйтнийг мэдрэх 200 мянга, гадны биет хүрэх даралт болоод түүнээс ирэх нөлөөллийг мэдрэх 500 мянган мэдрэгч бий. Охид төрөхөөсөө л илүү эмзэг, мэдрэмтгий. Насанд хүрсэн эмэгтэйн арьс эсрэг хүйстнийхээсээ арав дахин илүү мэдрэг. Эмэгтэй хүний арьс эрчүүдийнхийг бодвол хамаагүй нимгэн. Илүү их дулаан, бас хамгаалалт болох зориулалттай нэмэлт давхарга арьсан доор нь байдаг. Тийм ч учраас хүүхнүүд хүрэлцэхүйн мэдрэмжийн тухай маш урнаар дүрслэн ярьдаг билээ. Энэ мэдрэмжид тэд онцгой ач холбогдол өгдөг. Тэд дотно яриа өрнүүлэхдээ хэн нэгний биед хүрч, гарыг нь зөөлөн атгах, мөрөөр нь зөөлөн тэврэх зэргээр санаа сэтгэлээ илэрхийлдэг. Үүний эсрэгээр биед нь эвгүй хүрэхэд маш их тавгүйрхдэг.


Хүнд дарамт, шахалтын үед эрчүүд хэн нэгнээс хол байж, биедээ гар хүргэхээс төвөгшөөдөг бол хүүхнүүд харин ч эсрэгээр. Хоёр эмэгтэй тутмын нэг нь ийм тохиолдолд хэн нэгэнд тэврүүлэх, илбүүлэхийг хүсдэг. Гэхдээ энэ нь сексийг хүсэмжилсэн хэрэг биш. Зүгээр л дотно дулааныг мэдрэх хүсэл. Тэгсэн хэрнээ уурласан үедээ “Надад битгий хүр” гэж тэд хашгирдаг. Үнэн хэрэгтээ энэ үг ач холбогдол болоод утга агуулгын хувьд маруухан л даа. Хүүхнүүдийн арга эвийг олъё гэж бодож байвал тэдний биед зөөлхөн хүрэх ухаанд суралц. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Харин ухаантай хүүхэдтэй болъё гэвэл элгэндээ наан тэвэрч бай, нялх байхад нь. 1999 онд Канадын Мак Гилийн их сургуулийн эрдэмтэд туршит хийгээд эцэг, эхээрээ байнга халамжлуулж өссөн хулганы тархи илүү том болж хөгждөгийг нотолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж