Эрчүүд яагаад зузаан арьстай вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад зузаан арьстай вэ?

Эмэгтэйчүүд илүү нимгэн арьстай учраас илүү их үрчлээстэй байдаг. Эрэгтэй хүний нурууны арьс гэдэснийхээсээ дөрөв дахин зузаан. Эрт цагт дөрвөн хөллөн ан гөрөөнд явж байхдаа ардаас ирэх гэнэтийн дайралтад бэлэн байх зохилдолгооноос үүдэлтэй. Тэдний арьс мод, бутан дундуур гүйх, амьтантай тулалдах зэрэг үүргээсээ болоод бат бөх байх ёстой. Амь өрссөн тулааны үеэр шархдахыгаа нэг их мэдэрдэггүй хэрнээ зүгээр үед өчүүхэн төдий зүйл болоход тэд хүүхнүүдээс илүү эмзэг. Ер нь бол эрчүүд өвчин, шаналал даахдаа хүүхнүүдээс хавьгүй муу. Толгой нь үл ялиг өвдөхөд л “Ер нь түргэн дуудах уу, ингээд явчихгүй байгаа” гэх зэргээр үглэх нь элбэг. Зурагтаар боксын тэмцээн үзэж суухдаа ч тамирчны нүүрэнд ирэх нударганы амтыг эрчүүд яг энэ янгууч байдлаараа мэдэрдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж