Х.Хоснаран үзэсгэлэнгээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Х.Хоснаран үзэсгэлэнгээ гаргажээ

Граффит төрлөөр уран бүтээлээ туурвидаг зураач Х.Хоснаран Австралийн Сидней хотод бие даасан “Mongo Hustle” үзэсгэлэнгээ нээжээ. Ядуурал, гэмт хэрэг, гудамжны хүүхдүүд, оюуны хоосрол зэрэг нийгмийн хурц асуудлыг тэрбээр уран бүтээлдээ тусгажээ.

Үзэсгэлэнгийн үеэр “Click click bloom” хамтлагийн бичлэгийг үзэгчдэд хүргэж, хөөмийч Бөхөө ардын язгуур урлагийг битбокстой хослуулжээ. “Mongo Hustle” үзэсгэлэн энэ сарын 30- ныг хүртэл үргэлжилнэ. Х.Хоснаран Сиднейн урлагийн коллежийг зураач, чимэглэгч мэргэжлээр төгссөн юм байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж