Г.Сүрэнгийн нэрэмжит танхимын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Г.Сүрэнгийн нэрэмжит танхимын нээлт боллоо

Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж, амьдарч байсан, Боловсролын тэргүүний ажилтан, бага ангийн багш агсан Гонгорын Сүрэнгийн нэрэмжит танхимыг тус сумын ЕБС-ийн сургуулийн Б байранд нээлээ. Тус танхимыг  түүний хүүхдүүдээс санаачлан сургууль дэмжснээр байгуулж байгаа юм.   Танхимын нээлтийн үйл ажиллагаанд  сургуулийн багш нар,  сурагчид, ахмад багш нарын төлөөлөл болон  түүний  үр хүүхдүүд  хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр   сургуулийн захирал Ц.Алимаа , нэрэмжит танхимын эзэн болж байгаа бага ангийн багш Д.Оюунгэрэл нар  үг хэлж, түүний  хүүхдүүд  ээжийнхээ тухай дурсан ярьж байв.  Танхимд Г.Сүрэн багшийн товч намтар болон ажил амьдралын талаар харуулсан зурагт самбарыг байрлуулан хүү Х.Буянжаргал нь товч тайлбарыг хийжээ. 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж