“Цондоолой, Цүндээлэй”-н 18 дахь цуврал гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Цондоолой, Цүндээлэй”-н 18 дахь цуврал гарлаа

БСШУЯ-ны 2007 оны шилдэг ном, Интер номын 2009, 2010 оны хамгийн их борлуулалттай номоор шалгарсан “Цондоолой, Цүндээлэй” комикийн 18 дахь дэвтэр бяцхан уншигчдынхаа гарт очиж байна. Энэ удаагийн цуврал нь “Цондоолойгийн шинэ танилууд” гэсэн нэртэй.  “Хайртай ишгээ алдсан Цондоолой охин өөр нэгэн ертөнцтэй танилцаж, цоо шинэ адал явдал руу хөтлөгдөн орж байна. Өмөөрч хамгаалах том хүнгүй, өнчин үлдсэн хүүхдүүдийг хараад Цондоолой нэгэн чухал зүйлийг ойлгож ухаарна. Гэр орон, эцэг эхгүй өнчин тэр хүүхдүүд ямар хэцүү амьдардаг гэж та нар бодно” хэмээн номын зохиогч А.Дэлгэржаргал номынхоо өмнөтгөлд бичжээ.  Энэ дэвтэрт Нархантай уулзахаар алсыг зорьсон Цүндээлэйг Хөвсгөлд хачирхалтай адал явдал угтдаг аж. Энэ мэт бяцхан уншигчдын сонирхлыг татсан адал явдлаар дүүрэн шинэ комик худалдаанд гараад байгаа юм байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж