Роснефть хамтрагчаараа Норвегийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Роснефть хамтрагчаараа Норвегийг сонголоо

Оросын төрийн өмчийн газрын тосны “Роснефть” компани
Норвегийн “
Statoil”-компанитай
газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар 2.5 тэрбум
ам.долларын гэрээг өнгөрсөн бямба гаригт байгуулжээ. “Роснефть” компани уг
гэрээг байгуулахаас өмнөх сар орчмын хугацаанд АНУ-ын “
ExxonMobil, Италийн “Eni” зэрэг томоохон
компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсныг олон улсын шинжээчид онцолж байна.
Үнэхээр ч “Роснефть” газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ түншүүдтэйгээ хэдэн
зуун тэрбум долларын гэрээ байгуулаад авсан. Эдгээр тохиролцоо нь бүгд далайн
гүнээс газрын тос олборлох чиглэлд хийсэн урт хугацааны гэрээ юм.

Норвегийн компанитай байгуулсан гэрээний хувьд хоёр тал
Баренцын тэнгисийн хайгуулын нэг, Оросын зүүн өмнөд хэсгийн нутаг болох
Охотскийн эрэг орчмын хайгуулын гурван ч талбайд хайгуул хийх ажээ. Баренцын
хэсгийн хайгуулд 1 тэрбум доллар зарцуулах бол Охотскийн хэсэгт үлдсэнийг нь төсөвлөхөөр
болжээ. “Роснефть” компанийн захирал Эдуард Худайнатов “Нөөцийг бүрэн тогтоосны
дараа ирэх арван жилд тухайн хэсгүүдийн олборлолтыг эхлүүлэхэд зориулах хоёр
талын хөрөнгө оруулалт нийтдээ 100 тэрбум ам.долларт хүрч мэднэ” гэжээ.

Далайн хэсэг дэх тэрхүү газрын тосны нөөц баялгийг бие
даан олборлох боломжгүй Орос улс гадны улс орнуудын томоохон компаниудтай
ийнхүү зоримогоор хамтрахаар болоод байна.

 

Б.Төгс

 

 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж