80 жолооч согтуу байжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

80 жолооч согтуу байжээ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрт  нийт  115   дуудлага ирсэнээс хүн  гэмтсэн осол  12  , эд материалын хохиролтой  16  дуудлага бүртгэгдэж  нэг хүн нас барсан байна. Мөн энэ өдрүүдэд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон   80  жолооч саатуулагдсан ба  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан хоёр тохиолдол бүртгэгдлээ.

Баянбүрдийн тойргийн замд Тoyota Mark-2 маркийн 82-43 УБК дугаартай автомашины жолооч  Ч. Алтанбагана архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад  шон мөргөжээ. Машинд нь явж байсан Чингэлтэй дүүргийн  19 дүгээр  хороонд амьдардаг  34 настай Д   нас барж, 25 настай Б хүнд  гэмтжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж