Металлын үнэ ханш
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ-д үл хөдлөх хөрөнгийн худалдаа буурч, зах зээл нь хямралд орсны дараа London Metal Exchange дээр өнгөрсөн даваа гаригт үнэт металлын үнэ буурсан үзүүлэлт гарсан юм. АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард хувийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа 9.6 хувиар буурсан нь энэ төрлийн зах зээлийг хямралд оруулаад байгаа аж. Dow Jones –ын эдийн засагчид энэ уналтыг таамаглаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн худалдаа 3.9 хувьд хүрч, жилийн ашиг 5.15 сая ам.доллар болж буурна гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн зэс 9,593.25 хүрсэн үзүүлэлт гарсан. Улаан өнгөтэй уг металлын эрэлт хэрэглээ цахилгаан сүлжээ болон барилга байгууламжид их байдаг. Ойрхи Дорнодод болж буй улс төрийн хямрал газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлана гэсэн айдас АНУ, Франц, Их Британи зэрэг орныг Ливид агаарын довтолгоо хийхэд хүргэсэн юм. Ливид олон улсын цэргийн хүчин дайралт хийсний дараа газрын тосны үнэ хоёр ам.доллараар өссөн. Нэг баррель лайт маркийн нефтийн үнэ New York Mercantile Exchange дээр 102.33 ам.долларт хүрч 1.3 хувийн үнийн өсөлттэй байна. Нэг баррель брент маркийн нефтийн үнэ ICE худалдаанд 114.96 ам.доллараар арилжаалагджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр гарсны дараа АНУ, Франц Ливийн босогчдыг дэмжиж, ард иргэдийг хамгаалах арга хэмжээ авсан юм. Олон улсын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт Ливийн удирдагч Муаммар Каддафийн армийн эсрэг 100 гаруй залуурт пуужин харвасан. Ливи дэх халдлага удаан үргэлжлэх дайны эхлэл болж, Ливийн газрын тосны нийлүүлэлтийг зогсоож, нефтийн үнийг хөөргөх вий гэж ажиглагчид таамаглаж байна. Ливи дэх улс төрийн хямрал, Японы цөмийн гамшгаас үүдэн даваа гаригаас эхлэн алтны эрэлт нэмэгдэж эхэлжээ. New York Mercantile Exchange дээр нэг унци алт 1,426.40 ам.долларт хүрч 0.7 хувь буюу 10.30 ам.доллараар өссөн байна.