ШӨХТГ шинэ билэгдэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

ШӨХТГ шинэ билэгдэлтэй боллоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар билэгдлээ өөрчилсөн байна. Уг билэгдэл нь зах зээл дээр шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь нягт уялдаатай,  эн тэнцүү оршиж, төрийн ивээлд хамгаалалтад байна гэсэн санааг илэрхийлжээ. Ингэхдээ бизнес эрхлэгчид, өрсөлдөгчид ямагт хэрэглэгчийн эрхийг “гар дээрээ” дээдлэн хүндэтгэж байх учиртай гэсэн санааг агуулсан байна. Хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг, улаан өнгө нь мандан бадрахын билэгдлийг, цагаан өнгө нь хиргүй тунгалаг, ариун цагаан байхыг тус тус бэлэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж