
-Монгол Улсын арилжааны банкинд мөнгө угаасан хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан байна?
-Хэрэгт хяналт тавьж байгаа. Шалгаж дуусаагүй байна.
-Гадаадын иргэн “Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг үнэн үү?
-“Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг мэдээлэл ташаа. Бид тийм мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр албан бичгээр хандаад байна. Шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.
С.ОТГОН