Цэргийн дуу эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Цэргийн дуу эгшиглэнэ

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Тэгчинжавын “Байлдагчаас генерал хүртэл дуулсан миний дуунууд” уран бүтээлийн тоглолт өнөөдөр 19.00 цагт “Монгол Бөхийн өргөө”-нд болох гэж байна.

Ялалтын баярт зориулсан тоглолтод Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид оролцохоос гадна Ардын жүжигчин Ө.Баярмагнай, Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, С.Батсүх, У.Далантай, Соёлын тэргүүний ажилтан Д.Батсүх, Б.Батболд, Б.Энхбат нарын уран бүтээлчид уригджээ.

Дуучин Г.Тэгчинжав нь жирийн байлдагчаас, мөрдөст генерал хүртэлх цэргийн голдуу 100 гаруй дууг ард олноо хүргэсэн авьяаслаг уран бүтээлч. Түүний аав нь “Гоёлоо өмссөн ээж” дууг зохиосон Т.Ганбаатар бол авга ах нь “Дуут нуур”, “Би монгол эр хүн”, “Энхрий”, “Нутгийн сайхан бэр” зэрэг олон сайхан дуугаар нь мэдэх хөгжмийн зохиолч, УГЗ Д.Цэвээнравдан юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж