Сирид босогчдыг буудаж байна. | News.MN

Сирид босогчдыг буудаж байна.

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Сирид босогчдыг буудаж байна.

Ойрхи Дорнод дахь бослого тэмцлийн “түймэр” улам газар авч өнгөрсөн баасан гарагаас тус бүс нутаг дахь бас нэгэн геополитикийн тулгуур цэг болох Сири улсад нөхцөл байдал хурцдаж эхэлсэн билээ. Хүмүүнлигийн байгууллагын  мэдээлж байгаагаар бол өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бослолго тэмцлийн үеэр босогчид болон хүчний байгууллагынхны хооронд болсон мөргөлдөөнөөс болж 10-аас доошгүй  хүн нас барсан гэж мэдээлж байна. Өчигдөр Сирийн Дераа хотод болсон эсэргүүцэгчдийн жагсаалын үеэр хүчний байгууллагынхан гал нээснээс болж таван хүн алагдсан байна. Мөн өчигдөр оройн байдлаар олон зуун хүн тус хотын гудамжинд хориглолт байгуулж жагсаж цугларсаар байгаа гэнэ. Тэд мэдээллийнхэнд ярихдаа засаглалынхан цахилгаан эрчим хүчийг нь тасалж дараа нь буудаж эхэлсэн гэж ярьсан байна. Мөн уржигдар болсон мөргөлдөөний үед нэгэн бага насны хүүхдийг буудаж амийг нь хороосон аж. Босогчдыг дэмжигч өмнө нь улстөрийн хэргээр хоригдож байсан Луй Хуссейнийг Дамаск хот дахь гэрээс нь баривчлан Саньяа гэх дагуул хотод аваачсан гэнэ. Харин босогчдын шаардлагын нэгийг биелүүлсэн нь Дераа мужийн захирагчийг албан тушаалаас нь огцруулсан явдал байв. Сирийн босогчид одоогийн засаглалыг барьж байгаа ерөнхийлөгч Ассадиг огцруулах талаар шаардлага тавиагүй байгаа ч 11 жилийн өмнөөс энэ албанд ажиллаж байгаа түүний хувьд энэ бослого тэмцфэл хамгийн хэцүү бэрх сорилт нь болж байгаа аж. 1963 оноос хойш Сири улсад онц байдлын хууль үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хатуу дэглэмийг цуцлахыг жагсагчид мөн шаардсаар байгаа аж.

М.Наст

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2012-12-21 2011-03-23 202.131.231.190

2012-12-21 aisui ugaasaa delhii suirneee neg tsomiin dain bolno doo ingej ingej

Avatar

Зочин 2011-03-23 203.160.55.130

Хавар болоод ирэхээр улс төрчид хавар болоод ирхээр мөнгө өгч хуурч худал амалж оюутан залуус болон тэрхүү арганд нь автагч хүмүүсийг жагсаал цуглаан хийж эхлэдэг Одоо энэ хавар хараад байхад Энхбаярынхан хүмүүсийг жагсаах бололтой Ингэхдээ ямар ч арга хэрэглэж магадгүй Иймээс Энхбаяр Шинэбаяр Удвал Энхсайхан зэрэг хүмүүсийн хорон санаанд битгий автаарай Битгий цуглаарай Яаж ч мэдэх улсууд шүү Үүнтэй санал нэг байгаа бол тарааж тус болоорой хүмүүсээ s ea

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж