
Захидалд “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны тавдугаар сарын 4-ний 10.00 цагаас эхлэн хуурай (бүрэн) өлсгөлөн зарлаж эхлээд даруй 72 цаг гаруй буюу бүтэн 3 хоноод байна. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот хамтарсан тушаалын хавсралтад дурдсанаар бүрэн өлсгөлөн зарласнаас хойш 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай байдаг гэж заасанчлан шийдвэр гүйцэтгэлийн болон бусад хууль хяналтын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй 2 дугаар нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээнд оруулах тухай шийдвэр гаргахыг хүсч байна” гэжээ.