Хогийн бункерт гал гарлаа гэх дуудлага ихэсчээ | News.MN

Хогийн бункерт гал гарлаа гэх дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хогийн бункерт гал гарлаа гэх дуудлага ихэсчээ

Өнгөрсөн шөнийн хувьд нийслэлийн Онцгой байдлын гал түймэртэй тэмцэх газарт зургаан дуудлага ирсэн байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгэн барилгын компанийн ажилчдын байранд гал гарсныг дуудлагын дагуу очиж унтраасан байна. Харин үлдсэн тав нь орон сууцны хогийн бункерт гал гарч байна гэсэн дуудлага байжээ. Дээрх байдал нь тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоо, Тохижилт үйлчилгээний албанаас хогийг цаг тухайд нь ачилгүй хуримтлуулснаас болж, шил лааз түүгчид шөнийн цагаар гал тавих нь ихэссэн гэдгийг нийслэлийн Гал түймэртэй тэмцэх газрын холбогдох албанаас мэдээллээ. Мөн өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 08:00-14:00 цагийн хооронд Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт айлын амбаар, байшингийн дээвэрт гал гарсан гэх хоёр дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу гал унтраах тасгийн албан хаагчид очиж, галыг унтраажээ. Сүүлийн өдрүүдэд ахуйн хүрээнийн галын дуудлага ихэсч байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-23 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж