
Манай улсын айл өрх бүр гар утастай тул энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр төрөөс олгож байгаа мөнгийг гар утсаар дамжуулан иргэдэд цаг хугацаанд нь олгох боломж бүрдэх юм байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас иргэдийн мөнгө Капитал банкинд орсон тухай бүрт иргэдийн Мост Мони гар утасны дансанд мөнгө шилжин орж, энэ тухай мэдээлэл нь мессежээр ирж байх юм.
Харилцагчид Мост Монигийн 200 гаруй төлөөлөгчийн газар болон Капитал банкны аль ч салбараас мөнгөө бэлнээр гарган авч болох төдийгүй өөрийнхөө гар утсыг нэгжээр цэнэглэх, бусдын гар утсыг нэгжээр цэнэглэх, дараа төлбөрт ярианы төлбөрөө төлөх, Мост Монигийн гэрээт хамтрагч үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний төлбөрөө төлөх, мөн түүнчлэн Мобикомын хэрэглэгчид хоорондоо мөнгөн шилжүүлэг хүссэн газраасаа хүссэн үедээ хийх зэрэг өргөн боломжтой болж байна.
Дээрх үйлчилгээнд хамрагдахыг хүссэн Капитал банкны харилцагчид “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авдаг Капитал банкны салбар дээр очиж, мөнгөө гар утсаар авах хүсэлт гарган бүртгүүлэх юм байна.
Зочин 2011-03-23 202.170.67.19
KKK TA NAR TENEG L BNA DAA MOSTMONEY BOL ZUVHUN MOBICOMIIN HEREGLEGCHDED OCHNO DEER NI BELEN MUNGU BOLGOJ AVAHAD 10 HUVIIN ALDAGDAL GARNA DAA
www.excelpedia.org 2011-03-23 202.170.71.86
Zuv shuu
http:goe.mn 2011-03-23 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
1 2011-03-23 182.160.18.8
zovshdee odoo bankuud huuchin tehnilogoosoo salah bolsoon
Capital bankni hariltsagch 2011-03-23 202.131.242.138
Estoi goe medee baina Zuv yum hiij bain shuu Bayar hurgeye