Кортни Лав зургийн үзэсгэлэнгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Кортни Лав зургийн үзэсгэлэнгээ нээлээ

Жүжигчин Кортни Лав Нью-Йорк хотын Fred Torres Collaborations галлерейд зургийн үзэсгэлэнгээ нээжээ. Түүнийг жүжигчин гэдгээс нь гадна “Nirvana” хамтлагийн дуучин агсан Курт Кобейны бэлэвсэн эхнэр гэдгээр нь хүмүүс сайн таньдаг. Харин тэрбээр энэ удаад өөрийн анхны "And She"s Not Even Pretty" нэртэй зургийн үзэсгэлэнгээ толилуулж байгаа юм. Үзэсгэлэнд гол төлөв хурц, тод өнөгтэй зургуудыг дэлгэжээ.

Кортни Лав ихэнхдээ бүсгүйчүүдийг зурсан бөгөөд зургаа Hole, Nirvana болон Smashing Pumpkins хамтлагуудын дууны нэрээр нэрлэсэн байна.

Өнгөрсөн оны долдугаар сард  Кортни Лав болон  Курт Кобейны охин Фрэнсис Бин нар Лос-Анжелесийн  La Luz De Jesus галерейд зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж