Н.Энхбаярын гурван гавьяа | News.MN

Н.Энхбаярын гурван гавьяа

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын гурван гавьяа

Н.Энхбаярын гурван гавьяа

Өдөр тутмын сонинуудын шуудангийн хаягаар тасралтгүй элдэв захидал, матаас,  материал ирж байдаг. Энэ нь сонины амьдралын салшгүй нэг хэсэг ч гэж хэлж болно. Нийтлэлийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид бичдэггүй. Тэр ч бүү хэл зарим нь энэ төрөлд ойртож ч чадахгүй явсаар насыг элээдэг нь үнэн. Тэрэнтэй адилхан сэтгүүлч мэргэжилгүй, тал талаас татаж чангаасан дуулиан шуугиант ертөнцгүй, гагцхүү өөрийнхөө бүтээсэн орчинд чимээгүйхэн бодож, эргэцүүлж, мэдээлэл цуглуулж, тэрийгээ боловсруулж, нийгмийн юмс үзэгдэлд ажиглалт шинжилгээ хийж, түүнийгээ өөртөө бичиж амьдардаг чадвартнууд зөндөө байдаг. Тэдний соц нийгмийн үеийн нэр нь “идэвхтэн бичигч” гэх нэр байсан бол орчин цагийн хэвлэлийнхэн ердөө “гадны автор” гэж хайнгахан авгайлдаг болсон. Ийм хэлбэрээр хэвлэл мэдээлэлтэй гар барьж байсан олон танил автор бий.  Тэдний нэг болох С.Баяржавхлан гэдэг эрхмийг та бүхэнтэй танилцуулж байна. Улс төрийн амьдрал хөдөл­гөөнд орж намуудын дарга нараас өгсүүлээд улс төрийн нэр нө­лөөтэй хүмүүс дуугарч эхэлж байгаа энэ үед  “Н.Энхбаярын гурван гавъяа” хэмээх түүний эл нийтлэлийг нийтэллээ. Уг нийтлэл 2007 онд бичигдсэн бөгөөд тухайн үед үүнийг зоригтойгоор нийтлэх хэвлэл олдоогүй учир нэгэн сайтад тавигдаж байсан ажээ.

Үндэсний шуудан.2010.03.22. №069

I. КООМ КОМПЛЕКС

МИГЖИД ЖАНРАЙСИГ Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайдын албыг хашиж байх үедээ… 1996 оны үед Мигжид Жанрайсиг бурхныг бүтээлгэсэн байна. Энэ бол Монголын шүтлэгтэн олны өмнө тэр хүний асар их буяны үйлс бүтээсэн мөнхийн гавъяат санаачлага мөн гэж Мон­голын ард түмэн ихэд бэлэгшээн тэмдэглэсэн байдаг юм.

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр.
2006 он,  тал 955
ЭХЛЭЛ

Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг байлаа. Харин 2000-2004 онд ерөн­хий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаа­наас нь ч харсан парламентын засаг­лалтай, Их хурлын дарга л  бүг­дийг шийддэг улс болоодохов. Уд­сангүй 2005 оноос ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх нэг ч юм­гүй болон хувирлаа.  Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт бо­лох ажгуу. Зөвхөн өгсөх л за­яатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай та­ван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ на­мар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо  атгалмагцаа Энх­сай­ханы засгийн газрыг хөмрөн анх­ны алхамаа хийж байсан энэ улстөрчийн замд хөндөлсөн, са­даа болсон олон хүн нас барах, хэ­рэгт орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шин­жүүд. Харин уулын оройд гар­сан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буул­гах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн ав­даг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог.  Н.Энх­баяр гэж хэн бэ? Тэр эргээд бид­ний дунд хүн шиг амьдрах чад­вартай личность мөн үү? Түү­ний оргилд, зөвхөн оргилд хөт­лөгч үзэл санаа яаж бүрэлдэв ээ.

ТӨРӨЛХИЙН КОМПЛЕКС

1924 онд октябрийн хувьга­лаас зугтаан өвөг дээсийнхээ ну­таг руу дүрвэсэн буриадууд Мон­гол­доо шингэхийг Сталин зөв­шөөр­лөө. Буриадуудыг 1921 онд Зөвлөлт Оростой нүүр тулсан анх­ны өдрөөс эхлэн нэхсэн  хүн бол Солийн Данзан. Тэрээр Туваг хамтад нь нэхсэн боловч энэ нь оросуудын хувьд ямарч бо­ломж­гүй хэрэг байсан.  Дээдсийнхээ алтан шарилыг хадгалсан уг нут­гаа тэмцэн ирсэн буриад зон зо­хиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа, дуучин Пүрэвдорж, ерөн­хий сайд Бамбасүрэнгээс эхлээд улс үндэстнийхээ сор болсон олон арван хөвүүдийг эх орондоо бэ­лэглэжээ. Энэхүү эргэн ирсэн бу­риадуудын дунд манай одоо­гийн Ерөнхийлөгчийн ээжийн талын цус хөврөл явж байлаа. Ха­рин Энхбаяр эхийн талын цу­саа, ямар нэг гэмт явдал адил ойл­гож тас нууна. Найзууддаа “на­рийн яривал би буриад” гэж ши­вэгнэдэг байж магад. Уул нь олон хүний хувьд энэ нэр бахар­хал байдаг. Тэр ч бүү хэл Хэнтийн халх сумынхан ч гэсэн нутгийн дээсээ алхмагцаа “би буриад хүн шүү”, “болохгүй бол дүрээд хаяна” хэмээн халхуудаа дарамталж яв­даг юм. Лав л нийтийн мэдэхээр дуучин Пүрэвдорж буриад дуугаа ба­хархал төгс дуулж, зохиолч Сэн­гийн Эрдэнэ, Батын Нямаа нар буриад гэдгээ догдлон бичиж бай­сан. Харин Энхбаярын талд үү­нийгээ нуух сэтгэл нь ноёлж бай­сан шиг. Халх ойрдыг язгуур угсаа­гаар ялгамжлан хомор­го­лон алж байсан бол буриадуудыг үндэстэн ястны хувьд ялган устгах эт­ноцид бодлого явж байсан.  Орон даяар баян ноён байсны учирт адлагдаж байсан бол тэд буриад хүн болсныхоо төлөө алаг­даж байв. Удам гарвалынхаа хувьд хавчигдсан энэ хүмүүсийн та­вилан Гитлерийн гарт өртсөн ев­рейчүүдийнхтэй зарим талаар төстэй. Буриадуудын удам судрыг дайрсан тавилан үлэмж өрөв­дөл­тэй. Этноцид аллагын сүүдэр удам дамжин тусчээ.

Нийгмээс гадуурхагдаж явсан хүмүүсын үр хүүхэд ихэнх нь архи дар­санд орж, ингээгүй зарим нь эргэн тойрноо хардсан, бүх хү­мүү­сийг дайснаа гэж үзсэн пар­нойтой болон торнисон жишээ энүү­хэнд.  Өдгөөгийн Монгол ул­сын ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэ­сэн Лондонд англи хэлээ дээш­лүү­хээр курст явж байхдаа айм­хай хартайгаар гайхагдаж бай­сан гэдэг. Барууны халгаатай но­мыг хэрхэн болгоомжтой, уншдаг байснаа сүүлд хуучилсан байдаг ба хамт байсан хоёр хүнтэйгээ ба­раг уулздаггүй, өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг, өө­рийнх нь сүүлд ярьснаар бол ган­цаараа ном уншдаг байж. Сүүлд Их хурлын гишүүн болмогцоо үүд­нийхээ айлыг “намайг таг­наад байна” гэж хардан дотоод Яамны оролцоотойгоор байрыг нь заруулан нүүлгэж байжээ.

Энхбаярын сэтгэлд эцэг өв­гөөс дамжсан айдас, хар сэр бат шингэсэн болтой байдаг. Ам дамж­сан яриагаар бол Энхбая­рын ээж Бүдхэнд гуайн аавыг  өвөө­тэй нь аваачин цаазалжээ. Тэрээр гэр бүлийг нь дайрсан энэ аллага этноцид шинжтэй байгааг хүүх­дийн гярхай ухаандаа бат суулгасан болтой байнаа. Тэгээд хэзээ ч  юм бэ нас гүйцсэн хойно минь юм уу намайг буриад учраас аав өвөө хоёр шиг минь алж мэд­нэ гэсэн айдас сэтгэлд нь шин­гэ­сэн бололтой байна. Ингээд түү­ний амин нууц нь буриад яс бо­лон үлдэж, үр хүүхдэдээ хүртэл “нууж явах ганц юм бол эхийн та­лын буриад удам чинь шүү” хэ­мээн захисан байх магадлалтай.

Бүдхэнд гуай төв халхын  на­рийн ярих юм бол эцэг өвгийг нь Монголын харьяат болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Солийн Данзан­гийн нутгийн хүнийг ирээдүйн хань ижлээрээ сонгожээ. Энэ нь өд­гөөгийн Архангайн Чулуут су­мын гаралтай Намбар гуай бай­лаа. Хүн эцгийн талаа татан удам гар­валаа ярих тул Бүдхандын ирээдүйн үр удам аюул заналд харьцангуй бага өртөх халх ястны эгнээнд бичигдэнэ. Тэр цэвэр хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүл болсон байж болох ч өмнөх дүг­нэлт өөрчлөгдөхгүй.  Чингэс хаа­ны ээж нь “Тангад улс өмнө бай­гаа “ хэмээн сануулдаг байсны ади­лаар ээж нь хүүдээ “Чи Ар­хангайн халх шүү” хэмээн өглөө бүр сануулдаг байсан ч байж магад. Эхний комплекс эн­дээс үүдэлтэй. Чухам үүнээс үү­дээд 2005 оны ерөн­хийлөгчийн сонгуулийн ухуу­лах хуудсандаа “Аав Архангайн Чу­луутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээ­жийнхээ нутгийг орхиод шууд “Мон­гол хэлний багш” гээд явчих­саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур­хан Хал­дуныг тахихаас өөр хэр­гээр Хэн­тийг зүглэдэггүй бөгөөд зам­даа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийс­лэ­лийн 40 мянгатад мэндэлсэн өө­рийн зургийг томоор тавиулахаа март­даггүй.

Комплекс гэдэг үгээ орчуулаагүйн тухайгаа энд да­хин ярих хэрэг гарлаа. Энэ үг манай “Айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн хүн ална” гэдэгтэй нэлээн дүйж очно. Гэхдээ яг онохгүй, Надад ийм тийм бус­даас дутуу сул тал бий гэсэн зовнил сэтгэлд бий бо­лоод тэр нь бүр сэтгэлийн өвчин болоод ирэхийг хэлж байгаа юм. Тэгээд хийж байгаа бүх алхам нь  бодлогогүйгээр түүндээ чиглэхийг хэлж байгаа юм. Тэр ичгүүр зовнил нь эрүүл ухаанаас даваад ирэхийг нийтэд комоор комплекс гээд байгаа хэрэг. Энд манай үндэсний удирдлагчид байдаг коом комп­лексийг тодруулах гэсэндээ гадаад аялгаар нь бичээд байгаа, ийм учиртай.

Хүн өөрт дутагдаж байсан юмаа хэтрүүлэн нөхөх замаар явдаг. Эрх мэдлээ хэтрүүлэгчдийн бага насыг эргэж харахад эрх чөлөөгүй хүүхэд нас байна. Чулуунаас өөр тоглоомгүй өссөн нэгэн үеийн­хэн хүүхэддээ ямар  л тоглоом харагдана авч өг­дөг. Өнөөдөр ямар ч үнээр хамаагүй,  ямар ч ха­маагүй дээд сургуульд хүүхдээ оруулж, ямар ч ха­маагүй диплом авч өгдөг тэр хүмүүсийн дийлэнх нь социализмын үед конкурст унаад дээд боловсрол эзэмших боломжоо алдаж байсан хүмүүсийн комп­лексоос үүдэлтэй байдаг. Авъяаслаг бизнесмэн, сайн менежер гэхээс илүүтэй “мөнгөний коллек­цио­нер” хэмээвэл зохих эрхмүүдийн олонхи нь дутагдаж гачигдахын зовлонд өсч өндийсэн хүмүүс бас байдаг.

Н.Энхбаяр хотын унаган хүүхдийн нэг. Гэхдээ 40 мянг­атын хулигаануудын ихэнхэд байдаг өөрийн гэ­сэн домог түүнд байдаггүй. Байсансан бол алдар хүндийн титмээ дааж ядсан түүний домгууд амилах байсан. Ухаандаа Монголын анхны орон сууцны хороолол болох 40 мянгатынхны нэгэн болох Сан­жийн Баяр, Эрдэнийн Бат-Үүл нар гэхэд өөрийн до­м­огтой. Өөрсдөө атмаан байгаагүй ч  гэсэн  яриу­лах зөндөө түүхтэй.  Баяр хорсол гомдлынхоо ха­риуг авдаг байснаараа, Бат-Үүл найз нөхдөө өмөө­рөн х­э­рээ мэдэхгүй далжигнаж алуулан алддаг байс­наараа өнөөдөр домог болжээ. Ингэхээр Энх­баярт үеийнхэн шигээ охид эргүүлэн нармайгаа нээлцсэн намтар байхгүй.  “Тэр муу намайг тэгж зодоод” гэх хууч байхгүй. Тэрний бүлэгт явлаа гэж сайр­хах хуудас байх­гүй. Байсансан бол “Энхбаяр бид хоёр багадаа ингээд тэгээд” гэж аяга тагш юм олж уух улс захаасаа аваад л гараад ирнэ. Ингэхээр түүнийг зодуулбал өвдөнө гэж айсан, зодвол өөрөө шоронд орон гэж айсан, охидод сэтгэлтэй болбол өрсөлдөгч нарт нармайгаа нээлгүүлнэ гэж айсан, бас дээр нь буриад цуснаасаа айсан, “айсан, айсан дээрээ айсан” гэрээ сахисан шар баньд байжээ гэж тө­с­өөлөхөөс өөр замгүй. Тэгээд хичээлээ давтахаас өөр юмгүй гэрийн хүү­хэд байсан болтой юм. Олигтой давтдаггүй бай­сан уу, давтаад давтаад айсан сэтгэл нь юм хү­лээж авдаггүй байсан уу бүү мэд, дунд сургуулиа төгсгөөд ээжийнхээ хүчээр, одоо бол­тол ичдэг байж мэдэх ор­чуулагчийнхаа сур­гуульд явжээ. Түүний хоёр дахь комп­лекс эндээс эхтэй.

Дараа нь тэрээр оюутан болов. Ээж нь Монго­лын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Уд­валын нарийн бичгийн даргаар олон жил ажил­лажээ. Чухам тэр шугамаараа Утга зохиолын дээд сургуульд явсан байна. Тэнд очоод бас л комплек. Тэнд их төлөв авъяас билгээрээ шилэгдсэн зохиолч яруу найрагч нар сурдаг газар аж. Өөрийнх нь мэ­дэр­с­эн гутарснаар бол бурхан түүнийг буриадын уда­м болгож  адласан төдийгүй зохиолчын авяасгүй тө­рүүлэн бүүрэлхжээ.  Нэг талаас адилхан орчуулагч бо­лох­оор Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн На­р­ангэрэл гээд олон залуу хамт очсон боловч цаа­дуул нь нэртэй утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн “цаа­сан дээр нэртэй цасан дээр мөртэй нөхөд” байх аж. Гэтэл манай хүн ердөө зохиолчдын хорооны даргын нарийн бичгийн даргын хөвүүн. Хувь заяа гур­ван давхар гадуурхах шиг санагдана. Удаахь комп­лекс ингэж бүрдэв. Яаж ийгээд төгсөөд ирлээ. Монголын зохиолчдийн хороо хэмээх  газар ирэв. Тэнд боловсрол сурсан юмаар түүнээс маруухан, соёл боловсролоор түүнээс хоцорсон боловч  хавьгүй бие тоосон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх аж. ХХ зуунд зохиолч, яруу найрагчид хам­гийн нэр хүндтэй улс байсан юм шүү. Ингээд зогс­сонгүй хамт сураад ирсэн Мэргэн, Нарангэрэл нар дорхноо нэрд гарсан орчуулагчид болон олон тү­мэнд илэрхий тоогдож эхлэв. Манай хүн болохоор гаднаас ирсэн зочин зохиолч дагуулан хөдөө явж “энэ хүн тэгж хэлж байна” гэхээс хэтэрдэггүй. Ингээд тэднээс илүү гарах олон гарц хайж, цагаан хоолтон болж, буддизм судалж, англи хэл үзэж эхлэв. Иймэр­хүү хартай, айдастай хүнд тухайн үедээ хориг­логд­сон буддизм судлах, англи хэл үзэж эхлэхийн тулд маш их зориг гаргасан байх гэж бодогддог. Англи хэ­лийг дотоод яамныхан ба дотоод яаманд итгэгд­сэн гадаад яамныхан л мэдэх эрхтэй байсан цаг. Хож­мын өдөр амиа хамгаалах үүднээс дотоодыг хам­гаалахын мэдээлэгч болсон байж болох талтай. Ядаж л гадаадын жуулчид юу ярьж байгааг мэдэх хэлмэрчдийг давхар тагнахад хэрэг болно, лам нарт эвтэйхэн ойртож итгэлийг нь олоод нам засгийн эс­рэг юм яривал мэдээлж байх гэхчлэнгээр тайл­бар­лаж болно шүү дээ. Бас дотоод яамны мэдээлэгч болж өөрөөсөө илүү гарч атааг нь хөдөлгөсөн нөх­дийн тухай матаас бичих нь шөнө гүн нойрсоход хэ­рэг болох  талтай. Үнэхээр энэ таамгийг бататгах мэт тэрээр дотоод яамныхан болон дотоод яаманд ит­гэгдсэн хүмүүс давдаг цээрийг алхан гарч хө­рөнгөтөн Английн Лийдсийн их сургуульд хэлний бо­ловсролоо дээшлүүлэхээр явсан билээ.

Эхлээд зүгээр эргэн тойрныхон нь “Энхбаяр сай­хан өгүүлэл бичиж”, “Энхбаярын орчуулга мундаг болж” гэж хэлэхгүйгээс хойш  “цаадах чинь цагаан хоол­тон болж гэнэ”, “сониноос буддизм судлаад бай­гаам гэнэ, пөөх” гэж хэлнэ. Бас өнөөх адилхан сур­гууль төгссөн, авъяаслаг нөхдийнхээ огт мэд­дэггүй хэлийг мэддэг гэж хэлэгдэнэ. Үеийнхэндээ атаар­хаж явсан тэр комплекс сэтгэлд нь айхавтар мөр үлдээсэн болтой юм аа. Одоо ч тэрээр англи-мон­гол болон ер нь толь нэртэй болгоны өмнө өө­рийн нэрээ тавиулах, орчуулгын номны өмнө өөрий­гээ редакторлосон мэтээр бичүүлэх  хачин хорхойтой бөл­гөө. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Мэг­жид Жанрайсиг” гэдэг толгой оруулжээ. Хэл­ний тайлбар тольд ийм үг уг нь ордоггүй. Тэгээд ч тэнд Жанрайсигийн тухай огт тайлбар байхгүй, ха­рин Жанрайсиг бурханыг Энхбаярын санаачлагаар бүт­ээсэн мэтээр ор үндэсгүй “гүтгэжээ”. “Үнэлэгдэх” гэсэн толгойд энэ үгийн тайлбар байхгүй, харин түү­нийг магтан дуулсан ерөөл байх жишээтэй. Ба­римт л түшиглэхгүй бол хэн ч үнэмшмээргүй. Ингээд зогс­сонгүй эрх мэдлийн оргилд хүрч  ерөнхийлөгч бол­сон хойноо өөрийн орчуулсан бүтээл гэдгээ 9 бо­тиор Солонгост хэвлүүлэв. Аминдаа л “Мэргэн, На­рангэрэл энэ тэрээсээ илүү биш юм аа гэхэд дутах­гүй бүтээлтэй орчуулагч, бас хэлний толь хийж ном ор­чуулдаг улс өөрөөс нь байнга юм асууж зөв­лөл­гөө авдаг” гэж л хүмүүст үнэмшүүлэх гээд байгаа юм шүү дээ, хөөрхий.  Гэхдээ  аятайхан шээгээд сур­чих ч хэрэг болдог гэдгийн үлгэрээр энэ бүхэн нь түүнд үнэхээр хэрэг болжээ.

Ялангуяа англи хэл нь түүнд үнэхээр хэрэг бол­лоо. Тэрээр эхлээд  ардчилсан хүчнийхнийг нэгэнт ба­ривчлан буудахгүй нь тодорхой болсны дараа­гаар хувьсгалчдын штабаар орж өөрийгээ “шилдэг бо­ловсон хүчин”-ээр санал болгосон байдаг. Гэвч тэнд өөрөө ерөөсөө тодрохгүйг хэд хэдэн хүчин зүй­л­ийг харжээ. Тэнд өөрийнх нь буддизм судалдаг хэрэг болохооргүй олон лам  хуврагууд Баасангаас эх­лээд зөндөө. Бас өөрөөс нь өөр өчнөөн олон хүн анг­ли хэл сурсан байсныг тэнд ирээд мэдэв. Ингээд өвөөг эмээг нь, хадмыгаа хэлмэгдүүлсэн МАХН дээр оч­лоо. Зөвлөлтөөс цааш гадаадгүй, драастийгаас өөр мэндчилгээгүй явсан ахмадууд түүнийг үнэхээр шүт­жээ. Намынх нь дарга гадаадын сурвалжлагчтай анг­лиар яриад зурагтаар гарахыг, өөрөө юу ч ойл­гохгүй мөртлөө хачин их бахархан хөндлөнгөөс харж байснаа нэгэн өвгөн коммунист надад нулимс мэлт­рүүлэн дурсаж байсан юм. Тэр дөчин мянгатын хули­гиануудаас ч, утга зохиолын сургуулийн лонх­чингуудаас ч, адилхан диплом авчихаад үргэлж атаа төрүүлж байсан орчуулагч нараасаа ч бүгдээс нь илүү болох боломж байгааг МАХН-аас олж харсан бөгөөд түүндээ хүрсэн. Харин мөнөөх айдас комплекс нь яасан бэ?

Түүний өөр нэг комплекс нь тодорхой эзэмшсэн мэр­гэжилгүй  явдал байлаа. Горькийн нэрэмжит Утга зо­хиолын дээд сургууль нь нэг талаасаа юм бичих төрөлхийн авьяастай хүмүүсийг цуглуулан авч социализмыг магтан сайшаагч бэлтгэх зорилготой газар байв. Ийм хүмүүст хамааралгүй нэг анги тэнд бас байж. Төрөлхийн авьяастай хүмүүст үйлчилж бү­тээлийг нь хөрвүүлэх зорилгоор өөр нэг анги нээ­сэн нь орос хэл утга зохиолын  орчуулагчийн анги байв. Зүйрлэн хэлбэл нэр хүндтэй тооны сургуулийг тү­шиглэж байгуулсан дөрвөлжин шугамтай дэвтэр хий­дэг анги гэмээр юм уу даа. Энэ ангийг төгсөгчид орос хэлээр бичдэг зөвлөлтийн зохиолчдын  соц­реа­лист бүтээлийг бусад бага үндэстний хэл рүү хөр­вүүлж сурталчлах учиртай байжээ. Энэ чиглэ­лээр орос хэл утга зохиолын орчуулагчийн дээд бо­ловсрол эзэмшсэн Н.Энхбаярт би тийм мэр­гэжилтэй гэж бусдад хэлэх юмгүй байлаа. Түүний хажууд сантехникийн слесарьч хүн мэргэжилтэй нэгэн харагдах аж. Гадныханд өөрийгөө танил­цуу­лахад энэ нь тод харагдаж зовооно.  Түүний хам­гийн том комлексийн нэг нь чухам энэ орос хэлний ор­чуулагчийн мэрэгжил байлаа. Англи хэл сураад ч , ерөнхий сайд, намын дарга, төрийн тэргүүн бо­лоод ч нэмэр алга. Гачлантай нь хүмүүс түүнийг “Горь­кийн сургуульд орос хэлний орчуулагч боло­хоор явсан хэдэн хүүхдийн нэг” хэмээн үздэг хэвээрээ. Зай­луул ерөнхийлөгчийн сонгуулиар тараасан нэ­гэн хуудсандаа “Эрдмийн зэрэг цол” гэж байгаад Мон­голын ерөнхий сайдын хувьд гадаадын сур­гуулиас олгосон “хүндэт доктор”-уудаа ирийтэл жаг­саа­сан байж билээ. Өнөө “аав Архангайн Чулуут сумынх. Ээж монгол хэлний багш” гэж эхэлдэг алдарт ухуулах хуудсанд.  Ийм комлекстэй хүнд “тооны ухааны доктор Гончигдорж”, “Харвардын дип­ломтой Элбэгдорж” гэхчлэнгийн хэллэгүүд боож үх­мээр сонсогддог байх нь лав. Хамгийн сүүлэхний нэг цуу яриагаар Монгол улсын ерөнхийлөгч АНУ-ын нэгэн хувийн дээд сургуульд мастер хамгаалах гэж байгаа гэх.

ГЭРЛЭЛТ

Тэрээр харахад жирийн байдлаар амьдралын ха­ниа сонгожээ. Гэргий нь нэгэн үе Монголын тө­рийн удирдах экипажид багтаж байгаад албан ту­шаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хо­рооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын дар­гаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярь­даг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөө­сөө буруудан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цө­лөг­дөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүл­дээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад буу­сан Ш.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгөө ер хэл­мэгдсэн гэж ярьдаггүй билээ.

Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зү­гээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнц­гөөс харахад тэр Ю.Цэдэнбалын  ээлжит золиос бол­сон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг орол­цуу­лаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэ­лэг­лэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруул­жээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зай­луулан  Тосонцэнгэлийн  МБК-ын даргаар томил­жээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түү­нийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийт­гэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л ма­гадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаа­чил­гатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж ма­шин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммунист су­бот­ник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугал­сан байдаг. Ач охин О.Цолмон нь хожим энэ ач гавъ­яаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт тү­ү­нийг хэзээ ч өндийлгөхгүй гэдгийг мэдмээр, тэг­сэн эсэхийг бүү мэд.

Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаа­гийн­хан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөр­дөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн  тут­мын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проом­согтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд до­тоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цол­монгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хянал­тын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгай, баргийн хүнд итгэдэггүй,  найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.

Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэн­дийн ач охин Цолмонг  Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэ­рээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удир­дах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэ­рэм­жит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гард­лаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьд­рах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хяз­гаартай” байсныг харуулах мэт.

О.Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Н.Энх­баяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хар­далт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайс­ны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өс­сөн бодит эх үүсвэртэй комплекс байв.  Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комп­лекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хү­мүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гар­даг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү ир­гэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэг­дэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловс­рол­той  Ононгийн Цолмон  эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүт­гэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж бай­лаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үе­дээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь ба­гадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явах­даа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн  гаралтай Сим­ба Батаа хэмээх параламентч, бөх Ганболд на­рыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дунд­говь, Дорнод, Төв аймгаас хамаатан тод­руу­лахаас болгоомжилсон бололтой юм.

ХАМТЫН КОМПЛЕКС

2003 онд Монгол улсын ерөнхий сайдаас анг­лийн ББС –ийн сурвалжлагч ярилцлага авчээ. Сур­валж­лагч  нь Н.Энхбаяраас  “Парламентад  буй сө­р­өг хүчний төлөөлөгчийг яагаад баривчлан хорь­сон” тухай нь асуухад  “Намайг болон миний гэр бү­лийг хэвлэлээр их гүтгэдэг” хэмээн тэс хөндлөн­гийн юм ярин мэлмэрүүлээд эхэлдэг байгаа. ББС-ийн сурвалжлагч Н.Энхбаярын натурал төрх, комп­лек­сийг дэлхийд дэлгэх энэ үгийг шууд цацчихсан би­лээ. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол түүний хамгийн том комплекс. Учир нь түүний нуудаг ичдэг олон юмыг гаргаад ирэх аюултай. Гэтэл чө­лөөт нийгэмд сэтгүүлчдийг ил цагаан дарамлаад байж бас болохгүй. Ингээд сэтгүүлчидтэй хамтран ажил­лах зорилготой “чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэд­­гийг байгуулж эхнэр Цолмонгоороо удирдуул­лаа. Энд цугларсан болон хуримлуулсан хөрөнгө юун чөлөөт хэвлэлийг дэмжих, харин тэдний амыг барьж дуугүй болгоход зориулагдаж эхлэв. Мэдээж олон таван юм ярьж магадгүй нөхдөд шан харамж өгч, дэмжиж мөнгөөр амыг нь таглаж эхлэв. Ийм за­маар  шар хэвлэл голлосон армийг өөртөө тат­лаа. Гэхдээ монгол хүнийг худалдаж авахад амар­гүй. Нөгөө  сонины эзэнд өөрөөс нь арай илүү мөн­гө­ний үнэр авангуутаа л “цалингаа нэмүүлэхийг шаар­дан”  юм бичээд эхэлнэ. Эндээс эхлээд арга хэл­бэрээ өөрчиллөө. Үгэнд орохгүй сонин хэв­лэ­лийн эздийн найз нөхдийг олж хайх ажилд гарав. Үүн­тэйгээ зэрэгцүүлэн сонины газруудад өөрийн хөлс­ний мэдээлэгч нарыг байрлуулж “өөртэй нь хол­боо­той юу гарах гэж байгааг” тандуулна.  Ингээд муу мэдээний үнэр авмагцаа сонины эзэд рүү “ үгүй гэх аргагүй найз” нарынх нь нэгийг утасдуулж “тийм мэ­дээгээ түр хойшлуулаач” гэж хэлүүлнэ. Төвийн за­рим сонины эзэд “Энхбаяр ба түүний гэр бүл”-тэй хол­боотой материалуудаа ажилтнуудаасаа нууж байгаад гэнэт гаргах, эсвэл “үүнийг заавал гарга” гэж үүрэг өгчихөөд өөрөө утсаа таслан алга болох зэрэг арга хэрэглэхдээ тулсан гэгддэг.

Үүнийхээ хажуугаар дам айлгах, гомдол бүхий ир­гэ­дийг хатган заргалдуулах, хэрэгт холбогдуулан хорих түмэн арга хэрэглэлээ. Үүний нэг том золиос нь нь “Үг” сонины эрхлэгч Х.Ханддолгор байв. Түү­нийг “нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн гүтгэсэн” гэх үндэслэлээр баривчлан шийтгэж шоронд хорьсон юм. Хэргийн гол нь ДОХ-той гэгдсэн эмэгтэйд бай­сангүй. Дээр нь уг мэдээлэл Үг сониноос өмнө МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд нийтлэгдсэн байжээ. Дээ­рээс  зэхэж өгсөн бэлэн ялын тогтоол барин орж ир­сэн шүүгчид үүнийг огтхонч харгалзсангүй. Ий­мээс Ханддолгорт оноосон ялын цаад уг сур­валжийг дангаараа үнэмлэхүйгээс ч дээш олонхи болсон МАХН ба түүний засгийн газрыг тэргүүлэн улс орноо үнэмлэхүй удирдаж байсан Н.Энхбая­раас хайх нь зүйтэй байх. Ялангуяа МАХН ба түүний үн­дэсний удирдагчийг байнга шүүмжилдэг тус со­нины бодлого, нэн ялангуяа улсын эх дагинын эмзэг цэг рүү чичилсэн “Хоёрдугаар Филатова эргэн ир­лээ” гэсэн утгатай нийтлэлээс эрж хайх нь дээр байх. Филатова нь хуучин дарангуйлагч Ю.Цэдэнбалын орос эхнэр бөгөөд түүний нэрийг монголчууд “да­варсан орос авгай” гэсэн утгатайгаар хэрэглэдэг. Дээрээс нь тэргүүн хатагтай Ононгийн Цолмонгийн нууж, эмзэглэж явдаг цагаан арьстны уг сурвалжийг  энэ нийтэл битүүгээр хөндсөн байлаа. Мөн энэ гэр бүлийн комплексийг хамгийн их хөнд­дөг хүмүүс бол үндэсний үзэлтнүүд, бусдыг эр­лийз хурлийзаар нь дууддаг тэмцэгчид байлаа. Ингээд “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг хэт үн­дэс­ний үзэлтнүүдийн удир­дагчийг амжилттай худалдан авчээ. Тэд удалгүй “зөв­хөн Н.Энхбаяр ба тэдний гэр бүлийг “гомдоосон” этгүүдүүдийг л “эрлийз”-ээр зарлан гутаах боллоо. Та тэдний гаргадаг “жагсаалт”-ыг харсан бол ан­заа­рагдана даа.  Эмгэнэлтэй нь нөгөөдүүл нь ерөн­хий­лөгч биднийг дэмжиж байна гэж ойлгосон уу? Юу ч хийсэн хамгаалах ар талтай гэж эндүүрсэн үү? Мэдэхгүй. ноцтой гэмт хэрэгт холбогдон түрүү­чээ­сээ ачигдаж байна. Өөртөө зориудаар “сэв” зо­хион, түүнээсээ комплекс авдаг Н.Энхбаяр маягийн хү­мүүс нэрэнд нь нэмээд сэв суулгасан хүмүүсийг арилгаж л байж амардаг. Үндэсний гэгдэх үзэлтнүүдэд сайхан ирээдүй харагдахгүй байна. Тэд­нээс нэр цэвэр, ул мөргүй салах ажлаа Н.Энх­баяр аль хэдийнэ эхэлчихсэн гэж төлөг тавихад ер­дөө алдахгүй л бол уу?

ДАХИАД Л КОМПЛЕКС

Буриад гарвалтай монголчуудын хувьд Энхбаяр Монгол төрийн өндөрлөгт гарч ирсэн нь том баяр бай­жээ. Олон жилийн турш гарал, угсаараа ялгавар­лаг­дан зовж, алуулж, гадуурхагдаж байсан буриа­дууд өөрийн халуун өврөөс хэн нэгийг тодрон гара­хад отог омгоороо баярлалдан хүрээлдэг уламж­лал­тай. Тэд энэ л зангаараа түүнийг хүлээн авах гэ­тэл Н.Энхбаяр янз бүрийн хэлбэрээр таагүй ханд­лаа. Түүнийг зохиолчдын хороонд орж ирэхэд нэрт зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ баавай ин­гэж ханджээ. Буриад гэдгээ өөрийн намтарт бай­гаа нуугууштай толбо хэмээн хардаг залуу Н.Энх­бая­рийн хандлага Эрдэнэ баавайг тун гомдоожээ. Ин­гээд өвгөн зохиолч бие барахынхаа өмнө Н.Энх­баярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсэн захи­дал бичиж үлдээжээ. Учир нь Эрдэнэ баавайн ба­­хар­хал болсон буриад яс, соёлоос буриад ээжтэй Н.Энх­баяр ичдэг төдийгүй тэдэнтэй холбогдох бүхий л сэж­мээ нууж хааж явдаг нь биеэ зохих ёсоор үнэл­дэг Эрдэнэ гуайг ихэд зэвүүцүүлсэн болтой байдаг. Түү­нээс биш гавъяа шагнал алдар хүндийн оройд нэ­гэнт хүрсэн Сэнгийн Эрдэнэд энэ шалихгүй хар­хүү­тэй булаалдах нэр, өрсөлдөх алба гэж юу л байх билээ. Уг захидалд Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө, өө­рөөр хэлбэл комплексийнхээ төлөө юуг ч золихоос буцахгүй болсон чанарыг шүүмжлэхийн зэрэгцээ “бу­риад эхийн хэвлээс гарсныг” хоржоонтойгоор байн байн сануулсан байдаг юм. Нарийн яривал алдар нэрд дуртай хүмүүсээр дүүрэн хорвоод бэр­тэгч­дийн дунд насаа барсан Эрдэнэ гуайд  албаны тушаалын донтой нэг хархүү ойр байх нь сонин биш. Харин тэр нь өөртэй нь адилхан буриад цустай, тэ­гээд тэр бахархал болсон буриад цусаа ичин­гүй­рэн жигшдэг, өвөг дээдсийнх нь ариун цусыг өсөх дэв­ших замынх нь садаа гэж үздэг хүн таарсан нь тэв­чээрийг нь баржээ гэлтэй.  Өр зөөлөн уяхан сэт­гэл­тэй, хайр гэрэлтсэн энэ хүний бүтээлд гомдол, ну­лимс л шингэсэн байдгаас үзэн ядалт хорсол бай­даггүй билээ. Н.Энхбаярт бичсэн захиаг эс тоолбол.

Нөгөө талаас өөрийнх нь оройлж байгаа МАХН бу­риад зоны эсрэг этноцид аллагыг  хэрэгжүүлэгч бай­сан төдийгүй шинээр нахиалж буй ардчиллын үзэл санааг гутаахдаа буриад ястны нэрийг ихээхэн ашиг­лаж байв.  МАХН-чууд  Ардчилсан холбооны гол зүтгэлтэн Эрдэнийн Бат-Үүлийг буриад цусаар дуудан “цагаантны үлдэгдэл” хэмээх ХХ зууны ний­тийн дайсны хочийг түүнд зүүж байлаа. Буриадууд улаан оросоос зугтаан Монголд орж ирсэн нь үнэн юм. Энэ утгаараа зөвлөлт засаг ба ардын хувьс­га­лын дайсан нь цагаантан буриадууд байв. МАХН-ын зүгээс Бат-Үүлийг нийгмийн дайснаар зарлаж бай­гаа нь тэр. Мөн  МАХН-ын зүгээс 1990-ээд онд  Мон­голын эдийн засгийн гол шинэтгэлийг хийсэн Да­шийн Бямбасүрэнг бас буриадаар нь дуудан баал­даг байв. Учир нь Ардчилсан хүчнийхэн Монгол Ул­сад сайн юм хийсэн байх учиргүй гэдэг логикоор хан­даж байгаа нь энэ. Дайсан буриад гаралтай Бям­басүрэн сайн юм хийх учиргүй, буриад Бямба­сү­рэн нарын шинэчлэгчдээс сайн юм гарахгүй гэдэг логик. Буриадуудыг үзэн ядах сэтгэл бий болгож түү­гээрээ дамжуулан ардчилал шинэтгэлийг гутаах арга барилтай намыг толгойлох болсон Н.Энх­бая­рын ээжийн буриад цус нь түүний хамгийн эмзэг цэг байв. Өөрөө хартай, комплекстэй хүний хувьд үүндээ тун их зовж, эмзэглэж  байсан нь дамжиггүй. Гэтэл “нуувар” төрлүүд нь бүр түүнийг сануулан тойрох гээд улам ч зовооно. 2000 онд даргалсан нам нь үнэм­лэхүй олонхи болж, өөрөө гүйцэтгэх засаг­ла­лыг тэргүүлж, хүн алах биш юмаа гэхэд хулгайлж авч­раад үхүүлэх эрхтэй хаан боллоо. Эрх мэдлийн оройд хүрээд барьсан хамгийн анхны бэлэг нь  өө­рийнх нь цусыг “нуусан “буриад зондоо хандсан байв. Эрх мэдлийн оройд хүрсэн өдрөө тэрээр Бу­риад Бат-Үүлийг сүр дуулиантайгаар баривчлан шо­ронд хийлээ. Түүний нам ба Монголын ард түмэн “Энх­баяр нь буриадуудтай ямар ч холбоогүй тө­дийгүй буриадад дайсагнан ханддаг болохыг” харж үнэмш­лээ. Сталин цагтаа орос бус үндэстэн гэдэг комп­лексоосоо болоод нутаг нэгт гүржүүд, өвөр кав­казийн ард зонийг бусдад харагдахуйц илэрхий түл­хүү хядсан байдаг. Түүнчлэн 1930-аад оны МАХН-ын удирдах зүтгэлтэн Лувсаншарав лам гарлынхаа комплек­соосоо болоод хуврагуудыг хядахад хэтэрхий их идэвх гаргасан байдаг.

Үүнтэй зэрэгцүүлэн Архангайн хүн болохоо нотлох олон талт ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүллээ. Архангайн гаралтай бизнесмэнүүдийг цуглуулан дэмжсэний дотор сүүлдээ муудалцсан  Моннисийн Ганзориг сайд,  хотын Бадамжунай нар оржээ. Бас Ар­хангайн гаралтай бөхчүүдийг дагуулан нутгаар аялж, овоо тахиж морь уралдуулж үзсэн. Харин ар­хангайнхан тоосон эсэхийг бүү мэд. Дараа нь Ард­чилсан намын Р.Гончигдоржийг оролцуулаад уу­гуул нутгийнхаа сөрөг хүчнийхэнтэй найзалж эх­лэв. Энэ нөхөрлөлөөс  ардчилсан намын улаан жи­гүүр болох Алтан гадас цогцолсон билээ. Хүмүүс түү­нийг нутагсаг, нарийн яривал архангайсаг. Архан­гай­саад ирэхээрээ  нам мамын ялгааг ч харахаа бай­даг тийм хүн гэдгийг харах ёстой. Тэр хэрээрээ Н.Энхбаяр Хэнтийгээс, буриадуудаас алслагдах ёстой. Уул нь МАХН-ын хамгийн хоржоонтой зүт­гэл­тэн, хэл амаараа хэнийг ч урдаа гаргадаггүй М.Зэ­нээ агсан Архангайн Тариат, Чулуут нутгийнх­ныг “Манжийн хааны эфү Цэрэнгийн удам ба бүг­дээ­рээ манж хятад цустай урвагчид” гэж нэрлээд хам­гийн анхны цол тэмдгийг нь Ардчилсан хүчний Р.Гончигдоржид зүүж өгч билээ. Гэвч М.Зэнээ агсан Н.Энхбаяр газар хувьчлах шийдвэр гаргахаас зур­гаан сарын өмнө,  үндэстний удирдагч уугуул нутгаа тод­руулахаас долоон сарын өмнө тэнгэрт хальсан би­лээ. Тэрээр бас газар хувьчлахыг хүчтэй эсэр­гүү­цэгч байсан юм. МАХН-ын хуучин кадрууд Н.Энх­бая­рыг гадаад хэлтэй дэлхий ертөнцийг танисан хо­вор боловсон хүчин, залуучууд дайжаад байгаа улс төрийн өвгөрсөн хүчнийг аврагч хэмээн харж бай­сан бол сөрөг хүчний залууст бас итгэл найд­вар төрж байлаа. Учир нь МАХН-ын шинэ удирдагч өөр­сөд шиг нь залуу хүн байв. Бас барууны ертөнц, түүний соёлыг хуучин дарга нараасаа илүүтэй мэдэж ойлгодог, зарим зүйл дээр тухайлбал нутгархах зэрэг дээр намчирхаад байдаггүй энэ хар­хүү АН-ын зарим нөхдөд их таалагдлаа. Ингээд хол­боо сүлбээ тогтоон нэгэн хэсэг ардчилагчийн алтан гадаснаас баттайяа аргамжсан билээ. Энэ га­дасыг 2004 онд Америкаас эргэн ирж АН-ыг удирд­сан Ц.Элбэгдорж ч сугалах гээд дийлсэнгүй. Сайн шаасан гадас байв.

Н.Энхбаяр уулаасаа сөрөг хүчинд хайртай, хам­гийн ухаалаг зөв шийдэлд хүргэдэг зүйл бол “хүч­ний тэнцвэр” гэдгийг ойлгосон хүн биш байсан юм. Нэгдүгээрт дээр өгүүлсэнчлэн энэ холбоо Ар­хангайсаг, төв халхсаг байдлаараа Н.Энхбаярыг бу­риадуудад хамаагүйг харуулах төдий үзүүлэн байв. Хоёрдугаарт, Н.Энхбаяр сөрөг хүчин гэдгийг Оро­сын Путин, Египетийн Мубарак маягаар хардаг хүн байлаа. Тэднийхээр бол сөрөг хүчин нь   өрсөл­дөгч гэхээсээ өөр өнгө аястай дагалдагч, улсын гоёл, төрийг ардчилсан мэт харагдуулагч зүүлт бөл­гөө. Энхбаяр өөрөө хязгааргүй эрх эдэлж, сө­рөг хүчин түүний заавраар зарим нэг юмыг эсэр­гүүцэж өгдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл харъяат нарынх нь дотор үгэнд нь орохгүй том толгой гар­гагчид гарч ирвэл түүнийг өөрийн мэдлийн сөрөг хү­чин гэгчид зааж өгнө. Сөрөг хүчин мөнөөх золигт гар­гагчийг боорлоод эхэлмэгч түүнийг зайлуулж “Ард түмний шаардлагыг сонсогч, сөрөг хүчний үгийг хүндлэгч” нэрийг хүлээнэ. Ийм маягаар сөрөг хүч­ний дунд өөрийн гадсыг шааваа. Ямар ч байсан  Ц.Элбэгдорж “хошногондоо шортой”  үлдэв.

ТӨГСГӨЛ

Төрсөн өдрөө хүртэл Чингэс хааныхтай тааруулан улс амьтны доог тохуу болж байгаагийн цаад шалтгаан мөн л “оригиналь халх” болж харагдах гэсэн зовлонгоос эхтэй.Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын комплексүүд зовлон мөн үү? Уул нь буриад зон бол нийт монголчуудын дунд сайн имижтэй ястан юм. Халх, ойродгүй тэднийг соён гэгээрүүлэгч Б.Ринчен, алдарт зохиолч С.Эрдэнэ, радиогийн сайхан хоолойт Цэдэндамбаа, ардын жүжигчин Жаргалсайхан нараар төлөөлүүлэн билиг авьяас төгөлдөр, монгол үндэстнээ өнгөлөгч хүмүүс хэмээн бахаддаг. Тэр ч бүү хэл өнөөх “юм л бол дүрдэг” гэх домгийг нь хүртэл  шулуухан, эр хүн шиг түс тас зантайн шинж хэмээн хүлээн авдаг. Хал­хуудыг “Эфү Цэрэн шигээ манжид урвагч”, ойрдуу­дыг “Цэдэнбал шигээ төрсөн бууцаа гадаадад өгдөг” хэмээн баалдаг бол буриадуудад “тэрэн шигээ тэгдэг” гэх муугаа дуудуулсан цуутан байдаггүй. Түүнчлэн орчуулагч гэдэг мэргэжлийг монголчууд мууд үздэггүйгээр барахгүй хүн төрөлхтний соёлыг дамжуулагч хэмээн машид хүндэлдэг. Үндэсний сэхээтнүүдийн хамгийн түрүүнд  барьж авдаг юм нь орчуулга байдаг. ХХ зууны монголын суутнууд болох Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулгын бүтээлээр үлэмж алдартай. Одоо ч орчуулагч Аким, Гомбосүрэн гэхээр үндэстний томоохон сэхээтнүүд л санаанд буудаг. Тэргүүн хатагтайн хувьд ч гэсэн. Монголчууд цагаан арьстны цусны хольцийг  жирийн зүйл хэмээн хүлээн авдаг. Оросын эрлийз С.Зориг монгол үндэстний хайртай хүү байлаа. Одоо түүний дүү С.Оюун ч монгол­чуудын хүндэт бүсгүйчүүдийн нэг.

Бусад хүнд бахархал ч байж болдог зүйлийг зовнил комплексоо болгосон Н.Энхбаярын өмнөө барьдаг юм бол бурхны сургааль. Гэхдээ буддизм түүний өөрөө шүтэх зүйл гэхээсээ илүү өөрийгээ шүтүүлэх хэрэглэгдэхүүн болсон харагддаг. Тэгж ярих юм бол  Бурхан багш “өшрөхийн оронд өршөөж амьдар”. “зовлон гэдэг чиний төсөөлөл болохоос нарийндаа хоосон”, “хэзээд алдагдах албан тушаал алдар хүндэд бүү дурла” гэхчлэн  Н.Энхбаярт харш олон юмыг сургасан юм гэдэг.

Оргилд хөтлөгч, оройлогчоос өөр сонголтгүй байх замд хөтөлсөн хүчин зүйл бол түүний хар ба­гаас үүдсэн комплексүүд. Үргэлж дутуугаа мэдэрч, гутарч өсч өндийсөн түүнийг хүн шиг харагдуулах, мэдрүүлэх юм гэвэл эрх мэдэл, зөвхөн эрх мэдэл байжээ. Зав гарвал бүр уулын оргилд хүртэл авирна гээч.

II. ГУРВАН  ГАВЪЯА

ҮНЭЛЭГДЭХ  Орчин үед Монгол түмний өмнө хийсэн бүтээсэн зүйлээрээ асар их үнэлэгдэж байгаа сайхан хүн бол Намбарын Энхбаяр мөнөөс мөн. Тэр хүний Монгол түмний өмнө бүтээсэн гавъяа зүтгэл, сайхан үйл хэрэг мөнхөд мандан бадарч явах болтугай!

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 484

ЭХЛЭЛ

Н.Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн. Хамгийн сүүлд өөрийнх нь даалгавраар ардчилсан хүчнийг гутаах муулах ажил хийж асан Дэмбэрэлийгээ шүүхэд өгч суулгаад  авсан. Харин өөрийгөө болохоор “Намайг түүх шүү­нэ, бурхан шүүнэ” хэмээн хэлдэг. Бурхан түүнийг яаж шүүхийг хэн мэдлээ.  Тэнгэрт хөөрөн нисч явахыг нь зааж “Сайн хүн ингэдэг” хэмээн атаархаж чадах биш. Хорхой болсон байлаа ч бид  таниж “За даа, муу явсан хүн ингэдэг юм, харав уу” гээд дэвсэх биш. Харин түүх хэрхэн шүүхийг төсөөлж болно. Бодоод байхад түүхэнд  магтуулж үлдэхээ тэр үнэхээр төсөөлөөд ч байх шиг санагдах юм.

УУГАН ГАВЪЯА

Монголын шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах байсан. Энэ тухай ярих бүрийд МАХН эсэргүүцэж, эсэргүүцэхийн хэрээрээ эх орончийн дүртэй харагдаж олон түмэнд тоогдно. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд хувьчлахын эсрэг төрөлхийн рефлекстэй. Учир нь нүүдэлчид байн­гын тогтсон нутаггүй, цас зудын байдлыг хар­гал­зан чөлөөтэй нүүн шилжиж, “хаяа багтвал бууж, хамар багтвал идэж” ирсэн ард түмэн. МАХН энэ сэтгэхүй дээр тоглож байлаа. Гэтэл гадаадын хөрөн­гө оруулагчид Монголын шинэтгэлийг дэмжихээр мөнгөө оруулах хандивлагчид хувийн өмчийн үндсийн үндэс болсон газар хувьчлалыг шаардаад байлаа. 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авахад газар хувьчлах найдвар төгсгөл болох шиг санагдаж байлаа. Гэтэл тэрээр  ердөө нэг жилийн дараа 2002 онд газар хувьчлах шийд гаргуулж чадлаа. Залуу, англи хэлтэй энэ тэрээр нам дотроо шүтэгдсэн хэвээр байсан, “бүхий л удирдагч болгоноо “эсэргүү” болтол нь бурханчилдаг уламж­лал” намд нь хэвээрээ байгаа зэрэг нь түүнд нөлөөл­жээ. Дарга л тэгж шийдсэн бол зөв, харин зөв зүйтэйг аль болох түргэн ухаарах нь намын ажилтнуудын үүрэг бөлгөө. Энэ үе бол төрийн ажилтнууд зөвхөн намын ажилтан байдаг уламжлал эргэн ирсэн жилүүд. Чухам хэзээ ч ардчилсан хүчин хийж хүчрэх­гүй, хийсэн ч МАХН сөрөөд унагачих байсан  энэ асуудлыг шийдсэнээрээ Н.Энхбаяр Монголын түүх­нээ гарцаагүй үлдэнэ. “Өөртөө ашиггүй юм хийж үзээгүй тоорой” үүнийг зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө хийнэ гэвэл гонж. Монголд хөрөнгө оруулалт хийх ирээдүй буйг харсан гадны томоохон компа­ниуд, манай шинэтгэлийг дэмжигч хөтөлбөрүүд түүнд томоохон шан харамж өгсөн байх магадлал­тай.  Авсан байсан ч яадгийн бэ? Эцсийн дүндээ эх орон хожсон юм чинь, нэмээд шагнасан ч Монголоос холтрох юм байхгүй. Н.Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуул­сан улс төрч гэдгээрээ  ардчиллынхантай … Ц.Элбэг­дорж, С.Зориг, Баабартай зэрэгцэн бичигдэж үлдэнэ.

УДААХЬ ГАВЪЯА

МАХН-ын удирдлага 2003 оны 12 сарын 31 ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улсад төлж барагдуулснаа зарлалаа. Үүнийг үндэсний баяр болгон тэмдэглэх оролдого хийлээ. Гэвч санаснаар нь төдий л бол­сонгүй. Ард түмэн дараахан нь болсон сонгуулиар МАХН-ын өр төлсөн гавъяаг ер үнэлсэнгүй. Учир тэрээр шоу хийхдээ нийгмийн сэтгэл зүйд гарсан их өөрчлөлтийг огт тооцоолоогүй юм. Харин сөрөг хүчин түүний эсрэг сурталчилгааг амжилттай хийлээ. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн. Нэгд “хуучин Зөвлөлт холбоот улс тарсан, иймээс энэ өр хууль ёсны нэхэмжлэгчгүй өр. Хэрвээ Оросын холбооны улс өөрийгөө Зөвлөлтийн өв залгамжлагч гэж үзэж байгаа бол Монголд явуулсан коммунист хүчирхийлэл, хядлагын хариуцлагыг хүлээх учиртай” гэж шинэ үеийнхэн үзээд түүнээ үндэслэлтэй тайл­барлаж байлаа. Дээр нь тэд их өрийг төлөх явцад өөрснөө 50 орчим сая долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл олсноо дор нь олон түмэнтэй хуваалц­лаа. Төрөлхийн хардах сэрдэхдээ дуртай олон нийт “аа, за за өр төлсөн биш, өөрсөндөө л мөнгө хувааж завших ажил хийсэн байна. Нарийн яривал түүнээс ч ихийг авсан байгаа” хэмээх таамаг дэвшүүлэв.  Өр үнэхээр төлөгдсөн эсэхэд одоо ч монголчууд үнэмш­дэггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын хүсч байсан хүндлэл, алдрыг өрийн кампанит ажил  нь авчраагүй.

Нэг хэсэгтээ олон түмэн түүнийг өр төлөх нэрээр мөнгө л завшсан гэж үзсээр байх нь дамжиггүй. На­рийн ярих юм бол улс эх орноо өргүй болгох гэхээсээ илүү өөртөө бизнес хийх гэж сэтгэсэн байх магад­лалтай. Учир нь үүний өмнө тэрээр Чехословак улсад төлөх байсан өр гэдгийг сэргээн төлж ихээхэн шагнал авсан гэдэг. Чехословак нь хоёр хуваагдаад Чех ба Словак улсууд болсон хойно Чехт нь өр төлсөн хэрэг. Процедур нь гэвэл улс нь тараад хүчингүй болсон танай өрийг бид сэргээн төлнө, харин хэзээ ч олдохгүй байсан мөнгийг олж өгөөд бид төдөн хувийг нь авна гэж манайхан санал гаргана. Үүнтэй хамтарсныхаа шагналд төдийг авна гэж Чехийн төрдөө нэг пүүс бас гарна.. Чехийн тал зүгээр орж ирж байгаа мөнгийг уухайн тас зөвшөөр­дөг ийм нэг хэрэг. Чехийн өртэй зэрэгцүүлээд Дойч банкны найдваргүй болсон өрийг мөн л сэргээн төлж чамгүй шагнал авсан гэж яригддаг. Дойч банкны өр нь Монголын хувийн хэвшлийн хэсэг нөхөд луйвард­сан мөнгө бөгөөд харин түүнийг манай татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулжээ. Найдваргүй өрийг сэргээн төлсөн хүнийг Дойч банк шагнах нь зүй. Эдгээр нь 2000 оны эх хавиар болсон хэрэг шүү дээ. Ингээд тэр Чехийн өр төлсөн сценариа арай томруулахаар шийдсэн бололтой юм. Гэтэл уг ажилд Чехийн хуучин түнш Фалкон ч гэдэг билүү компанийг ашиглахаар шийдсэн боловч цаадах нь жижигджээ. Харин арай томхон компани тэндээсээ олж өгсөн нь Федэкс групп гээч бололтой юм билээ. Төлсөн зураглал нь  иймэрхүү. Чехийн нэг компани  Оросын засгийн газарт буюу найдваргүй өр бараг­дуулах бизнесээр хөлжсөн тэр үеийн ерөнхий сайд Касъяановт ханджээ. Касьянов нь ийм бизнесээс тав орчим хувь хүртэж амташсан төдийгүй “таван про­центын Миша” хоч зүүчихсэн нэгэн байв.  Чехийн Федекс групп 50 орчим сая долларыг зуучлалын шанд авахаар болсон болтой. Энийгээ Монголын талын өр төлөх санаачилга гаргагчидтай хуваалцаж таарна. Эндээс л Монголын сөрөг хүчний нэхээд байгаа 50 сая ам долларын  учиг тайлагдах байх.  Монголын өр Орост бус  Чехт төлөгдсөн түүх энэ. Тэр үед ОХУ-д элчин сайд байсан С.Баяр сая ерөн­хий сайд болуутаа Шаабарыг шүүхэд өгчээ. Шаабар түүнийг ОХУ-д төлсөн өрийн дундаас завшсан гэж “гүтгэсэн” гэх. С.Баяр нэрээ цэвэрлэх гэсэндээ бус “Монголын өр Орост бус Чехт төлөгдсөн” гэсэн өгүүлбэрийг юу юунаас илүү хүсч байгаа болов уу? Түүнийг Орост суугаа Элчин сайдын хувьд огт тоо­гоогүй, өр төлөх ёслолд зөвхөн хүүхэлдэй байдлаар ашигласанд гомдсон, бас хуваалцсан  их мөнгө­нөөсөө сохор зоос ч хүртээгээгүй зэрэгт С.Баяр хорссон байж болох талтай.

“Муу хүний заяа завагт” гэгчээр Үндэсний удир­дагч хөвүүнийхээ бизнесийн буянаар Монгол улс санаандгүй хожлоо. Учир нь цэрэг стратегийн хувьд л газар зүйн байрлал нь сонирхол татаж, хятадтай тоглох хөзрийн чухал мод болдог энэ ядуу хоц­рогдсон  Монголд өр тэглэх үед сонирхоод байх юм бага байжээ. Гэтэл жил гаруйн дараахнаас Оюу тол­гойн зэс, Сүхбаатарт цайрт минералын орд, үнэ нь хадсан Таван толгойн коксждог нүүрс гараад ирэх нь тэр.  Оросууд шүлсээ арчин зүтгэх гэтэл Монгол орон гинжнээсээ мултраад өгчээ. Оросууд барь­цаагүй, дарамтлах сэжимгүй болжээ. Өрийг нь гэнэ­дээд тэглэчихсэн байв. Өр тэглээгүйсэн бол Таван толгойг тавууланг нь авсан ч болохоор байв. Оро­сууд өөрийнхээ шар толгойг, нэмэрт нь  сүлднийхээ мутант бүргэдийн хос толгойг шаасан ч багадах юм болсныг ойлголоо. Энэ өнцгөөс харахад Үндэстний удирдагч хөвүүний зувчуулсан 50 сая доллар юу юм бэ! Их өрийг тэглэснийх нь төлөө дахиад 30 саяар шагнасан ч багадна. Түүх түүнийг цаашдаа магтан дурсах болно. Н.Энхбаярын энэ гавъяаг хойч үеэ 1911, 1921, 1990 оны хувьсгалын баатруудтай зэрэгцүүлэн бичиж үнэлэх болно.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГУРАВ ДАХЬ  ГАВЪЯА

Энэ гавъяаны ихэнх тал нь түүнийг хүлээж байгаа. Н.Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь  хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй. Үүнээс дээш өгсөх газар байхгүй. Түүнд өгсөхгүй юм аа гэхэд уруудахгүй байх дөрвөн зам харагдаж байна. Давын өмнө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох. Энэ нь хууль эрхийн хувьд бо­ломж­той. Түүний дараагаар яг одоогоор боломжгүй ха­рагдавч сайн хөөцөлдвөл бүтэж болох Засаглалын хэлбэрийг солих, үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийгээ Чавес, Туркмен баши нарын адил насан тур­шийн ерөнхийлөгч болгох. Эцэст нь цэргийн дэглэм тогтоон генералын мөрдэс зүүх, адагт нь үндэстнээ хянасан том мафийн босс хоза ностра болох.

Сүүлээс нь эхлэн няцаая. Гурван монгол зодолдоно гэж үг бий. Дийлдэшгүй амбицтай, өөрийн гэсэн толгойтой байх эрмэлзэлтэй монгол хүн хэзээ ч бусдын үнэнч боол, туйлбартай гүйцэтгэгч байж  чадахгүй. Бидний дунд гардаг эвлэршгүй  маргаа­нуудын ихэнх нь  зарчмын өөр байр сууриас үүддэг­гүй. Зүгээр л өөрийн гэсэн байр суурьтай харагдах гэсэн хүслээс л эхтэй.  Ийм хүмүүсийн дунд нэг хүний дор зангидсан гар шиг нэгддэг мафи хэмээх бүтэц оршин тогтнож чадахгүй. Харин үлдсэн гурвыг нь намынхаа ил, өөр нам дахь бүлэглэлийнхээ далд дэмжлэгтэйгээр хийж болно.

Юуны өмнө тэр дараагийн сонгуулиар ерөн­хийлөгчөөр улиран үлдэх учиртай. Ингэхийн тулд намаасаа нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Сонин прадокс харагдаж байна. Учир нь МАХН сул дорой байхынхаа хэрээр түүнийг дэмжинэ. Ерөөсөө өмнөх түүхээс харсан ч МАХН сөрөг хүчин байх үедээ ерөнхийлөгч Н.Багабандийгаа тойрон хүрээлж, үнэмлэхүй олонхи болохын хэрээр  холдож байсан.  2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялагч байх үед сөрөг хүчний үүргийг МАХН-аас нэр дэвшсэн ерөн­хийлөгч Н.Багабанди гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр энэ хүчин зүйл оршсоор байгаа төдийгүй өөр нэг хань хамсаатантай болж ирээд Н.Энхбаярт заналхийлж байна.

Эхэндээ түүний “үнэнч нохой” бэлтгэх хүрээнд тодруулсан шинэ луйварчид эргээд эзэндээ гай чирч эхлэв. Эхлээд сонгосон залуусаа  үе үе айлгаж дарамтлах юмтай байлгах гэсэндээ хулгай хийхэд нь нүдээ аниад өнгөрч байлаа. Гэхдээ нүднийхээ булангаар харж байгаагаа бас мэдэгдэв. Өршөөж байгаагаа ч ойлгуулав. Уул нь “Би чиний тийм юмыг мэдэж байгаа” хэмээн үе үе айлган номхон байлгаж, нөгөө нэг юмыг нь сануулан хүссэнээ хийлгэж байх гэсэн хэрэг. Гэтэл цаад дуракууд нь үүнийг өөрөөр ойлгов. Ердөө л “Үндэсний удирдагч биднийг хулгай хийхэд яах ч үгүй юм байна” хэмээн үнэмшжээ. Ингээд хадгаламжийн хоршооноос эхлэн бүхэл бүтэн банк хүртэл талхан дээрээ түрхээд идэв. Тэдний үйл хэрэг өөрийнх нь нэрийг сэвтээж байгааг Босс мэдлээ. Ингээд төлөвлөсөн ёсоор сануулах гэтэл Монголд өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжих боломжгүйг хэлээд өглөө. Хүрлэнсүхээс эхлээд урьдаас нь цор цор хийх төдийгүй өөрийнхөө хийсэн хулгай, хамтарч оролцсон луйвраар эргүүлээд дарамталж эхлэх нь тэр. Үндэсний удирдагчийн  оригиналь “идейн”-үүд мөнөөх Энхбаярхануудын  толгойд бас байжээ.  Ингээд толгойн өвчнөөс сала­хын тулд тэднийгээ шоронд өгч, дараа дараагийнх нь сургамж болгохоор шийджээ. Гэхдээ  сургамжийн төлөвлөгөө нь санасан ёсоор хэрэгждэг болов уу, дараа дараачийн хулгайч нар нь шоронд орохоос айгаад насан туршдаа түүний  боолын боол босгоны шороо болдог болов уу, яадаг бол. Эсвэл хэзээ ч хэний ч боол болохгүйн төлөө хамтдаа эрслэн босдог болов уу?

Харин тэрээр “Хадгаламж зээлийн хоршооны хэрэг” дээр хачин их санаачилга гаргаж мөнгөө хэтэр­хий өсгөх гээд гэндсэн хэдэн шуналын мик­робтой хамт уйлалдан байж хохирлыг татвар төлөгч­дийг мөнгөөр барагдуулах алхам хийлгэв. Хохирол барагдсан тул хохирогч нарын тэмцэл зогсоно. Хоршооны эздийг цөөн хэдэн жилээр шооёонд суулгах болов. Тэд ялынхаа хагасыг эдлээд магадлангаар орж суллагдаад тэрбум тэрбум завшсан хөрөнгөнийхөө нуусан хэсгийг гарган идэж үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлнэ. Ингэхээс хохирогчид ч цаашаа маргаан үүсгэхгүй, хохироог­чид ч гомдоод байх юмгүй болов. Тэхээр иргэдээс зальдан авсан зуу зуун тэрбум төгрөг хаачсаныг цааш­даа нэг их эрэхгүй гэсэн үг.  Эндээс нэг хар төрж байна.  Хоршоодын мөнгөний орсон нүх манай хүнд дэндүү ойрхон байснаас бушуухан  түүнийг дарж авах сонирхол гарсан юм биш байгаа. Ингээд бодохоор МАХН-ын байран дээр очиж өлсгөлөн зарлан мөнгөө нэхэж шаналгагч нарын ард АН бус Н.Энхбаяр өөрөө байсан юм биш байгаа гэж бодог­дуулаад байх аж. Энэ бүхэн яаж өрнөснөөс үл хамааран МАХН-ын нэр хүнд навс уналаа. Мөнөөх  хоршоо идэгчид МАХН-ын үр төл байв. Дээр нь  өмнөөсөө боргуулж, хавьтсан болгоныг урдаг залуус нь гарахын эцэсгүй хэрэгт унаж эхлэв. Өөрийгөө хамгаалагч залуучуудын бүлэглэлийг өрсөлдөгчтэй байлгаж “Үндэсний удирлагчид улам илүү үнэнч болох” социалист уралдаан зарлаад орхитол санас­наас өөрөөр эргэв. Тэд үндэсний удирдагчийн гутлын улыг уралдаж үнсэх нь үнсэж байсан боловч монгол дүрмээр уралджээ. Монгол дүрэм бол өөрөө урагшилж түрүүлэх бус өөрөө байрандаа зогсоод өрсөлдөгчөө хойш ухраах замаар түрүүлэх арга байдаг. Үндэсний удирдагч уул нь тэд бие биеэ уралдаж ховлох ба тэдгээр ховуудыг удирдагч ашиглан аль алийг нь номхон дуулгавартай байлгах гэсэн юм. Гэтэл нөгөөдүүл нь хүрээнээсээ хальж ил тодоор түмний нүдэн дээр  бие  биенийхээ уурхайг ухалцан шившгээ дэлгэлээ. Үндэсний удирдагчийн ажлын нэг арга нь өөрийгөө хүрээлэгчдийг хооронд нь аль болох эвгүй байлгах. Тэрээр хэн нэгэнд туслахдаа “Манай хэн та хоёр чинь юунаас болоод муудчихсан юм бэ? Цаадах чинь татгалзаад намайг их зовоолоо” гэсэн утгатай үгийг дайхгүй өнгөрнө гэж байдаггүй юм гэсэн. Логик нь мөн л өмнөх шигээ. Зүтгэлтнүүд нь бие биеэ уралдаж матан, өөрт нь илүү үнэлэгдэх гэж марофондоно. Бас доорхи хүмүүс нь хоорондоо түнжингүй байх учраас хэзээ ч өөрийнх нь эсрэг эвлэлдэн нэгдэж чадахгүй. Гэтэл бас л төлөвлөснөөр болсонгүй. Болох нь болсон гэхдээ гүйцэд биш гэх гээд байна. Зүтгэлтнүүд зөв­хөн даргадаа маталцах хүрээнээс хэдийнэ халиад  олон түмний нүдэн дээр ил дайтаж гарлаа.  Удир­дагчийн энэ алхам төлөвлөөгүй үр дүнд  хүрч МАХН дотор феодалын бутрал боллоо.  Хэзээ ч эвээ алдаж байгаагүй, хагарсан ч тогоон дотроо хагараад, хугар­сан ч ханцуй дотроо хугардаг түүх өнгөрчээ. МАХН олон түмний нүдэн дээр хагарч хугарч, сөрөг хүчний бах тавыг ганц хангах боллоо. Намын гишүүд  хэн хагалаад, хугалаад  байсныг бүүр түүрхэн ч болов гадарлаж эхлэв.  Н.Энхбаярын хувьд МАХН доторхи уяа хүлээ суларлаа. Уяа хүлээгээ тайлагчид руу хийх довтолгооныг түүний Алтан гадасын зүгээс хийж байна. Өнгөн дээрээс харахад МАХН-ын бузар булайг дэлгэж байгаа сөрөг Ардчилсан хүчний шударга баатрууд харагдана. Харин уншиж байгаа бичгэн дээр нь Н.Энхбаярын хурууны хээ байгаа нь ажигч хүний нүднээс гарах аргагүй. Намынхан нь үүнийг улам мэдэрч түүнээс хөндийрч байна.

Дараагийн дараачийнх нь яадгийн гэхээс дараагийн сонгуульд Н.Энхбаяр өөр намаас ерөнхийлөгчид дэвших бололцоо үгүй. Иймээс яаж ийгээд 2009 онд МАХН-аас нэр дэвших ёстой. Ингэхийн тулд МАХН -д хэрэгтэй ганц хүн нь, аврал нь ерөнхийлөгч Энхбаяр болсон байх учиртай.  Өө­рөөр хэлбэл МАХН ингэтлээ доошоо унах учиртай ажгуу. МАХН хэрвээ ирэх сонгуульд ялах юмуу хүч тэнцвэл “намыг нь тараан алдсаны төлөөх хариуц­лагыг Н.Энхбаяртай тооцно”.

Ингүүлэхгүйн  тулд 2008 оны парламентын сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдсан байх ёстой. МАХН-ыг одоо удирдаж нөлөөлж, Н.Энхбаярыг сөрж байгаа хүмүүс “Намаа сонгуульд унагаасан” гэдэг үндэслэлээр зайлуулагдсан  байх  учиртай. Оронд нь удирдагчийн талын хүмүүс очиж МАХН-ыг аврах групп байгуулсан байх хэрэгтэй. Тэд Н.Энхбаярт хадаг барьж “Манай намыг өөрийнхөө удирдаж байсан үе шиг хүчтэй болгож өгөөч” гэж  намын мянга мянган гишүүдийн өмнөөс гуйх учиртай. Иймээс түүний дав даруйд хийж болох зүйлийг тааварлах гээд  үзье. Юуны өмнө өөрийг нь сөргөө­сөн Хүрэлсүх, Бадамжунай тэргүүтэн их хурлаас  гарч шоронд орох учиртай. Энийг мэдээж сөрөг хүчин дотор булсан алтан гадсаараа шаардуулах болов уу? Өөр олон юм гарч ирэх ба энэ бүхэн МАХН-ын  нэр хүндийг улам бүр унагаах ёстой.  Ин­гээд зургаан сарын дараа МАХН-ын нэр хүнд байж болох доод хэмжээндээ очно. Гэхдээ жаахан цэнэг амьд үлдэх ёстой. Энэ цэнэг Н.Энхбаярт хэрэгтэй тогийг өгж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шүүлнэ. 2008 оны парламентын сонгуулийн дараа АН үнэмлэхүй ялалт байгуулна. Харин дараа нь болох ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс өөрөөр хандана.  Ард түмэн ялагдсаныг өрөвддөг зөнгөөрөө МАХН-аас нэр дэвшигчийн төлөө саналаа өгч Н.Энхбаяр хоёр дахиа улирна. Харин үүнийхээ дараа үлдсэн хэдэн жилд МАХН-ыг ор мөргүй болгох алхам хийнэ. Учир нь эндээс эхлээд МАХН түүнд өөр хэрэг болохгүй. Байвал аюул учруулагч хүчин болно. Эхлээд МАХН-ын одоогийн удирдлага, өө­рийг нь сөрдөг хэсгийг шоронд оруулж шонд өлгөх ажлыг АН-тай хамтран хийнэ. Учир нь МАХН дахин хүчээ сэлбэж, 2014 сонгуульд ялалт байгуулах магад­лалтай. Энэ үед нэг хүн ерөнхийлөгчийн сон­гуульд гурав дахиа нэр дэвшихгүй тул огт өөр гарц хайх болно. Мөн МАХН өөрийг нь хоёр дахин самарсан этгээдтэй тооцоо хийж, гурав дахиа самруулахгүй хамгаалалт хийх нь  дамжиггүй.

Н.Энхбаярын хамгийн түрүүнд хийх алхам бол намынх нь дарга С.Баярын мөрөөдөөд байгаа сонгуулийн пропорцианаль систем. Үүнийг Ард­чилсан намаар дамжуулан эсэргүүцэж унагаахаар оролдох болов уу?  Тэрээр Алтан гадсаараа дам­жуулан “ сонгуулийн хууль хуучнаараа байвал АН үнэмлэхүй ялалт байгуулах боломж байна. Иймд уг хуулийг өөрчлөх нь АН-д ашиггүй” хэмээн Ц.Элбэг­доржийг ятгуулахад чиглэх байх. Үнэхээр ч сонгуулийн энэ тогтолцоо ялагч талыг төгс ялуулдаг онцлогтойг бид мэднэ. Гэхдээ Н.Энхбаярын санаа нь АН-д хайртайдаа биш гэдгийг чамгүй  хазуулсан Элбэгдорж гадарлаж баймаар. Ардчилсан намын үнэмлэхүй ялалт нь түр зуурын бөгөөд эцсийнх байж болохыг Н.Энхбаяр харчихсан сууж байгаа. 2008 оны  парламентад үнэмлэхүй олонхи болсон АН-ын  идүүр тэвшинд Н.Энхбаяр юун түрүүн өөрийн намд байгаа сөргөлдөгчдөө хаяж өгөх нь гарцаагүй.  Мэдээж хэнийг хаанаас хазвал зүйтэйг алтан гадсаараа дамжуулан хэлж өгнө. Өшөө авах, бяраа амтлахын донгоор АН-ынхан хэсэг хүнээр хуурга хийнэ.  Гэвч өөрсдөө л монголчууд болсон юм хойно “дэл сул юм тэсгээдэггүй улс”-аар дүүрэн. Н.Энх­баярын дараагийн идэш бол тэд. Эхлээд АН-ын хомхойчуулд аятайхан юм үмхүүлж байгаад нэг л өдөр оосрыг нь татна. Тэгээд шударга ёсыг тогтоо­хын тулд  ав адилхан шийтгэх, шившиглэхийг шаар­дана. Ардчилсан нам тэднийг нохойд хаяж өгч  эхэлбэл сайн. Учир нь аль ч нам хулгайчаар дүүрэн гэдэг нь харагдах ба эцэстээ мөнөөх намууд алин ч дэмий гэсэн дүгнэлтэд хүрч сайн ерөнхийлөгч мөрөөднө. Ардчилсан нам хулгайч нараа  нохойд хаяж өгөхгүй байлаа ч мөн л сайн.  Нам болгон хулгайчаар дүүрсэн ба тэднээ хамгаалаад зөвхөн өөр намын хулгайтай л тэмцдэг. Иймээс намгүй ерөнхийлөгч л бидний сонголт болно.

Өнөөдөр МАХН түүний гишүүд зүтгэлтнүүд Н.Энхбаярыг таниж эхлээд байна. Нам төрийн дээд удирдлагад өөртөө үйлчлүүлэхээр тавьсан хулгайч, луйварчдаас нь намын гишүүд жигшиж эхлэв. Ардчилсан  холбооны хулигаануудын эсрэг 18 жил таягаа гозолзуулсан өвгөд  өнөөдөр хэлэх үггүй болж, “энэнээс илүү юм үзээгүй дээрээ нүд аних минь” гэж хүсэх болов. Ардчилсан намыг хорин жил  сулруулах гээд хүчрээгүй МАХН сулрав. Нам дотроо гүнзгий хагарлаа.  Нэг баастай англи хэлтэй бурхан залаадахсан чинь юу вэ, намыг нь  хөөдөөд хаясан байлаа. Ардчилсан хүчин хорин жил дотор нь хага­ралдуулах гэж оролдоод бараагүйг баастай бурхан нь хийгээд өглөө. Ардчилсан хүчний партизанууддаа үүн шиг том бэлгийг С.Зориг ч, Элбэгээ ч барьж байсангүй.  Тэд  “хувьсгалт нам ялзраад мөхөөд өгө­хийг хараад үхэх нь ээ, Санасан хэрэг бүтлээ” гээд санаа амар нүд аниж мэдэхээр болчлоо. Н.Энхбаяр Монголын түүхнээ “Нийгмийн шинэтгэлийн эсрэг хамгийн том, догматик, үхширмэл хүчин болсон МАХН-ыг задалж устгаад хөгжлийн замыг шулуутгаж өгсөн удирдагч” хэмээн аанай л С.Зориг, Ц.Элбэг­дорж нартай нэг эгнээнд бичигдэх болно. Н.Бага­бандийн зүгээс тараасан “МАХН-ыг урт шар дээлтэй хүн зүйл дуусгах юм гэнэ лээ” гэдэг домог оргүй ч юм биш байх шиг ээ.

БИЧИГДЭХГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ ТҮҮХ

Энэнээс цаашаа үндэсний удирдагч  юу хийх вэ? Түүний өгсөх зам дууссан.  Санаандгүйгээр сайн үр дүнд хүрээд түүхнээ үлдэх гавъяат үйлүүд дууссан. Өөрөөр хэлбэл Монголд хүлээгдэж байсан   асуудлууд МАХН-ыг тарааснаар үндсэндээ дуусна.  Газар хувьчилсан, өрийн дарамтнаас салсан,  Дээр нь шинэчлэлийн тээг болсон улс төрийн хуучин хү­чин задарна. Энэ хүчнийг задлах ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Монголд бас шударга  хууль цааз хэрэгжихтэй давхцана. Энэ явцад но­гооны хашааны өлгөгдөх олон олон хулгайч шувууд эх захаа алдсан хулгай луйвраа зогсоох дохиог нийгэмд өгнө.

Харин гавъяагаа байгуулж дууссан Н.Энхбаяр яах вэ? Тэр уруудаж чадахгүй, жирийн хүн байж чадахгүй. Тэр жирийн хүн байхыг  тэвчихгүй. Учир  нь тэр личность биш. Удирдагчаар үлдэхийн тулд тэр чадах бүхнээ хийнэ. Хэрэгцээ дууссан удир­даг­чийн хийсэн бүхэн харин үндэстэнд  аюул занал учруулна.

Түүний хийж болох алхмуудыг төсөөлөх гээд үзье. Хамгийн гол нь энэ зуур МАХН сөнөхтэй давхцаад Монголд ямар ч нам байгаад хэрэг байхгүй гэсэн “нээлт” гарах учиртай. Үүнийг алтан гадас голлон хийх болов уу? Тэгээд   “Шударга бус явдал­тай тэмцэл хийхдээ өөрийн намыг хайрладаггүй үнэнч гар” гэсэн намтартай, энэ талын туршлагатай Н.Энхбаярыг бид гүйцэтгэх засаглалыг хамтад нь тэргүүлэх ерөнхийлөгчөөр дэвшүүлж байна гэх боловуу? Тэгээд энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа  нэр дэвшиж байгаа хэрэг биш. Түрүүнд нь   парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч байсан. Одоо ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байна гэх бол уу? Энэ мэдээж багадна. Иймээс нийгмийг хамарсан үймээн самуун дэгдээж, түүнтэй зэрэгцүүлэн засаглалын аппаратыг хүчгүйжүүлэх алхам хийж мэднэ. Цагдаа шүүх нь хүчгүйдэн шударга ёс хам­гаалалтгүй болсон байх учиртай. Ийм үед ард түмэн биднийг нам ч, засгийн газар ч аврахгүй гэж үнэм­шинэ. Тэгээд шударга ёс тогтоохын төлөө өө­рийн на­маа ч хайрладаггүй Н.Энхбаярыг тойрон хүрээ­лэхээс өөр замгүйг харна. Тэрээр “хулгайч худалч нараар дүүрсэн ямар ч хүчинг би хайрладаггүй. Хулгайч нарын үүр болоод байхаар нь МАХН-ыг би устгасан” хэмээн тунхаглаж болно. Гэхдээ ингэхгүй байх аа. Учир нь монголчууд дэндүү их заяа золтой ард түмэн. Хар л даа Н.Энхбаярын хувьдаа ашиг олох, хувийн хонзонгоо авах гэж хийсэн алхмууд эргээд улс үндэстэнд хожоотой туссан байгаа биз дээ. Тийм үү?

2007 он
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2011-03-23 103.11.193.118

2007 онд бичигдсэн нь тэгээд үнэн юм болов уу. Ядаж ганц нэг сонинд ч болтугай гаргачихад яадаг байна. Жишээ нь Өдрийн сонин дандаа л ардчиллын талд ч биш МАН-ын талд ч биш байж жинэхэн сэтгүүлзүйг аварч үлдсэн гэж ярьдаг шүү дээ, Гангаа нь. Нэг ийм хүн ийм юм бичсэн байна аа гээд тавьчихаж болоогүй л юм байх даа. Тэр үед хэн ч уншаад үөгнөл байна гээд нэг их хойноос нь хөөж гүйгээд цагдаа шүүх болохгүй л байсан биз дээ

Avatar

zochin 2011-03-23 180.149.97.238

Enxbayariig demjij bainaVVNIIG BICHIGCH BOL NYAMDORJd xydaldagsan setgvvlchiin es zvigvi myyxai xvvxen bainaEr ni bysad setgvvlch niitlelch xen gesen ingej tyilsharsh boloxgvig anxaarax tsag boljee

Avatar

gan 2011-03-23 202.179.20.167

mash sain niitlel bolson bn
uneheer sain
hen gdg hun bichsen yumbe odoo haana yu hiij yavaa gdg ni sonin bn

Avatar

Зочин 2011-03-23 180.235.168.193

Niitlel bichihdee tuhain hunii namtarig unen mun medehees gadna tuuhee sain medvel zohistoi Unendee uruvdmuur uchuuhun niitlel boljdeehuurhii

Avatar

Зочин. 2011-03-23 203.194.118.47

ЭНЭ бичигч нөхөр яасан хүний үхэлзовлон зүдгүүрт ханадаггүй МАНЬЯК ПИЗДАА вэ ЗОН олны дунд яс хаяж цусан өшөө авхуулах гэж байгаа юм уу хаашаа юмЧи битгий давар МОНГОЛ ХҮН Элэнц хуланцаараа бахархаж явдгийг чи мэдэж авМОНГОЛ ХҮН ТҮҮХЭЭРЭЭ БАХАРХАНГОЁ БАЙГАА бизЧИ бол бахархах түүхгүй хоноцийн хүн болохоороо МОНГОЛЫН АРД ТҮМЭНД атаархаж байгаа юм байна л даа хөөрхий муу хошного нөгөөх долоогч минь ээСЭРЭМЖИЛЦгээе Ард түмээ

Avatar

ok 2011-03-23 202.179.11.202

enkhbaiar ukhvel taarna

Avatar

ok 2011-03-23 202.179.11.202

enkhbaiar ukhvel taarna

Avatar

ok 2011-03-23 202.179.11.202

enkhbaiar ukhvel taarna

Avatar

эх орон мандтуйгай 2011-03-23 203.169.50.59

Энхбаяр даргыг дэмжиж байна

Avatar

монгол хүн байна 2011-03-23 203.169.50.59

хүмүүсээ шудрагаар харцгаая Энхбаяр ерөнхийлөгч хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү

Avatar

Мөнхөө 2011-03-23 203.169.50.59

Энхбаяр даргын зорилго зөв энэ хүмүүс хүнээ байлаа дэмжиж байна

Avatar

toroo 2011-03-23 203.169.50.59

хүтүүс яасан муухай юм бэ 2 хон жилийн өмнө хүмүүс Энхбаяр бол миний аав гэж хэлэх нь шахуу л байдаг байсан биз дээ хүний ач мэддэггүй хүн олон байна шүү Энхбаяр даргыг дэмжиж байна

Avatar

kobra!!! 2011-03-23 202.131.239.162

тийм одоо надад энхбаярт боломж олгомоор санагдаад байгаа юм бид энэ улс төрийг өөрсдөө өөрчилж чадахгүй юм чинь үнэхээр хийе чадна гээд байгаа энэ хүнийг ахиад нэг дэмжээд өгмөөр санагдаад байгаа юм иймд манайхан өнөөдрийг биш ирээдүйгээ харсан дээр байхаа

Avatar

kobra!!! 2011-03-23 202.131.239.162

тийм одоо надад энхбаярт боломж олгомоор санагдаад байгаа юм бид энэ улс төрийг өөрсдөө өөрчилж чадахгүй юм чинь үнэхээр хийе чадна гээд байгаа энэ хүнийг ахиад нэг дэмжээд өгмөөр санагдаад байгаа юм иймд манайхан өнөөдрийг биш ирээдүйгээ харсан дээр байхаа

Avatar

Зочин 2011-03-23 202.131.242.156

Цэдэнбал дарга нийт Монгол улсын хилийн зурвасыг нарийвчлан тогтоохын тулд яах аргагүй нутгынхаа буурийг золиосонд гаргасан юм Түүний ачаар Монгол улс хойд хилээ тодруулж авсан юм

Avatar

teneg 2011-03-23 202.179.20.129

mongoliin tuukh ter chigeeree emgenel iim mayagaar bol uur hoorondiin hormoig suhuj buzaraa delgeh ni hend ashigtai yum be etssiin ur dund dandaa gadaadiin gar hul bologsod bolson gedgee uhaartsgaaya geendee ch goondoo ch gedeg nadad hen negnii muug harah uneheer husel sonirhol alga etses suuld ni unshigch ta shaagaldaj yarihaas uur zuilgui hotsorno uuniig unshaad minii aidas ulam ihesch bn yana daa bid 2 heree bie bieniihee hariig gaihav gegcheer ingej ush honzongoor turiin uiliig avch yavah yamar aimshigtai hor hunuultei gediig bid uursdiin ur huuhduud deer harj ehelj bn shuu dee mongolchuudaa hyatad bish oros bish bid uuruu uursdiiguu naandaj utaagaaraa alj bgaa uhaalag ard tumen shuu dee tenger bidniig urshuuh boltugai

Avatar

zochin 2011-03-23 202.55.182.114

Unendee Enhbayr l gancaaraa ene zabaan yumnuudtai uzeltsej bna sh dee Oor heleh ug alga

Avatar

MAN 2011-03-23 203.212.28.10

Хавар болоод ирэхээр улс төрчид хавар болоод ирхээр мөнгө өгч хуурч худал амалж оюутан залуус болон тэрхүү арганд нь автагч хүмүүсийг жагсаал цуглаан хийж эхлэдэг Одоо энэ хавар хараад байхад Энхбаярынхан хүмүүсийг жагсаах бололтой Ингэхдээ ямар ч арга хэрэглэж магадгүй Иймээс Энхбаяр Шинэбаяр Удвал Энхсайхан зэрэг хүмүүсийн хорон санаанд битгий автаарай Битгий цуглаарай Яаж ч мэдэх улсууд шүү Үүнтэй санал нэг байгаа бол тарааж тус болоорой хүмүүсээ

Avatar

хулан 2011-03-23 202.170.69.70

энэ тэнэг сайт болиосой Ийм юм тавьж өөрсдийгөө гутааж байх юм баабар л бичсэн байна ер нь балиар амьтан юмаа бичсэн зүйлийг нь уншихаар дур гутаад байх боллоо энхбаяр ч н**ш л доо тэхдээ эд нарын хоорондоо ингэж алалцахыг бидэнд тулгаж уншуулж яахын бэ ньюсийн малуудаа ийм юм тавихаа болиоч юунд уриалаад тнгнтээд байгаан иргэний дайнд уу

Avatar

irgen 2011-03-23 180.149.65.162

2007 ond bicheegui ee saya l heden haltar togrogoor bichsen bgui yu

Avatar

Yag odoo bol enhbayar mongoliig avrna 2011-03-23 203.194.118.85

2011 on yag odoo mongoliig enhbayar avrnasagsuu hvrelsvh tom namiig udirdaj bnaanhnaasaa mongoliin baylagiig hulgailj bsan batbold mongoliig udirdaj bnauuriin gesen amidralgui bayar MAH iig tsaaguuraa udirdaj bnaed nar mud udalgui mongoliig maan sunsuuchiheed zailah gej bna shvv mongolchudaaed nariig daraj chadah hvn bol elbegdorj bish batvvl ch bish gantshan enhbayar l darj chadnayag odoo mongoliig enhbayar l avrna shvv mongolchuudaa

Avatar

баагий 2011-03-23 180.235.170.0

ynengeesee yasnii durgyi hyrchlee ymar aimar dotortoi hyn be ergelzhiin argagyi eniig bichsen hyn hujaagiin 1r e****z hujaa hynees l iim sanaa garna enhbayar hichneen muu hyn bailaa ch gsn elbegdorj ta 2oos arai uur hyn gdgiig mongoliin ard tymen barag medne dee hyniig ingej ynen hudal ni medegdehgyigeer udam ugsaagaar ni oroldoj bolohgyi sh dee muu ch sain ch heleh ygtei hiisen gaviyatai hyn shyy dee tiim biz dee mongolchuud AA

Avatar

Должин 2011-03-23 203.194.119.189

Уг нь сэтгэгдэл бичсэн юмсан Хэнийг ч доромжлоогүй Хаана байна Ер нь наад юм чинь ямар ач холбогдолтой юм 2011 оны монголын хөгийн амьдралд Энхбаяр гэдэг хүнийг муулаад ч магтаад ч нэмэргүй Үнэнийг хэлээд тэмцэж байна Харин ч дэмжээд хөдөлвөл зүйтэй юм биш үү

Avatar

Зочин 2011-03-23 203.194.119.189

Ойлгосонгүй Чухам юу хэлэх гээд байгаа юм Энхбаяр сайн хүн гэх гэсэн юм уу эсвэл аср муу гэх гээд байгаа юм уу Хамгийн гол нь ач холбогдол нь ойлгомжгүй байна Өнөөгийн монголын амьдралд ямар хамааралтай юм

Avatar

Үүнийг бичигч тэр этгээдэд 2011-03-23 49.0.151.153

болимоор юмаа тэнэгээ гайхуулж бгаа юм шиг Даргын нарийн бичгийн дарга гэхээр ХҮН биш юм уу Юу гэлээ аан тийм нэртэй утга зохиол судлаач шүүмжлэгчдийн “цаа­сан дээр нэртэй цасан дээр мөртэй нөхөд гэл үү Үгүй ер тэгээд жирийн хүн жирийн нэгэн ажлаа хийж байсан эмэгтэй болохоор цаа­сан дээр нэргүй цасан дээр мөргүй байх эрхтэй юм биз дээ Ийм юм бичиж буй этгээд өөрөө ХҮН бишээ түүнд сэтгэл гэж юм алга ХҮН байсан бол хэн нэгний эхийг ингэж дорд үзэж ийм угаадас бичиж суухгүй байх байсан юм Ёстой эгдүү хүрчихлээ

Avatar

40 2011-03-23 202.131.246.131

Monch ix medemxiirex umaa xezee baixdaa manai 40 ooo -d batyyl baiar gej atman bailaa ter deer bas Manga pacaaniig atman gechixjeeter muu chin neg muu alkash l pacaanshdeemedeg shaacgaagaach

Avatar

Зочин 2011-03-23 122.201.19.20

СүБатболдын таван толгойн лицензийг хадгалж авч үлдсэн НЭнхбаярын оросын өрийг тэглэсэн хоёр бол ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БАТАЛГААЖУУЛСАН 2 том гавъяа

Avatar

Зочин 2011-03-23 202.131.236.131

hehe unen bichjee 2007 ond 2000-2004 ond uneheer hvnd hetsuu daramttai bsan butsaad komnist boloh n l gej bodogddog bsan

Avatar

Зочин 2011-03-23 202.126.92.6

Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна Мөн монгол асар майхан байгууллагын туг далбаа зэргийг хийнэ 9517-4824

Avatar

Зочин 2011-03-23 180.149.68.254

Legendary actress Elizabeth Taylor has died at age 79

Avatar

Зочин 2011-03-23 202.170.94.16

Shar deeltiig yag l bichijee

Avatar

cool 2011-03-23 182.160.49.208

sain analiz bna yag wanga shig unuudriig harjee

Avatar

cool 2011-03-23 182.160.49.208

sain analiz bna yag wanga shig unuudriig harjee

Avatar

cool 2011-03-23 182.160.49.208

sain analiz bna yag wanga shig unuudriig harjee

Avatar

he he 2011-03-23 182.160.49.208

baabar bisheeinjener zaluu gesensaihan byltreh yumaa ta nar galzuu niitlel bna 2007 oniihoos uur bna

Avatar

he he 2011-03-23 182.160.49.208

baabar bisheeinjener zaluu gesensaihan byltreh yumaa ta nar galzuu niitlel bna 2007 oniihoos uur bna

Avatar

Зочин 2011-03-23 182.160.57.171

Н Энхбаяр гэдэг нэрийг М Энхсайхан гээд солчихмоор намтар байна Тэр бас х***а гэсэн коом комплекстой хүн Багадаа нүдүүлсээр байгаад хичээл хийхээсөөр юм мэддэггүй хүүхэд байсан юм Бусад нь төстэй юм

Avatar

zochin 2011-03-23 202.179.27.39

ta nar ene enkhbayariig irlehee bolioo chee tsadah chini ulam l huchee abna daa

Avatar

Буриад байхад яадаг юм 2011-03-23 202.170.68.130

хэрэггүй нийтлэл бна Хүний гарал үүслээр оролдож гойчлоод Буриад байхад яадаг юм Буриад байлаа гээд муу юм юу бна
Зүгээр буруу юм хийсэн бол тэрийг нь бич л дээ Энхбаярт улс төрийн хор найруулдаг чадвар бол бна Эдийн засаг мэдэхгүй тул Эрх авчаад юм хийж чадахгүй байна Энийг 2000-2008 оны үйл явдал Нотлоно

Avatar

m 2011-03-23 202.179.27.39

0007 chi uuniig baabar bichsen gej baigaa ym uu unen baih shuu ih mundag bichij GEHDEE mongoliin tomchuudaas hen ni ymar undesten be geed nariin shuubel Baabar –aa yaa yg danjaad ter tsaraig ni harahgui yu tsarai haraad ner b** asuu gej aab mini surgasan ym daa

Avatar

ah 2011-03-23 202.179.27.39

bat-uul ataman atamanbugd medneuuniig medehgui baigaadeerhiig bichigchmetiin ymnuud hodoo chatsagtaigaa l ybsan baihbayar bol oor shuuyun ataman-zugeer l honshoortoi tsereg baisanmongo oldog hamt uuchihdag bolohoor hen deerelheh ym bezaa gants udaa hun tshio l bizter yunii batalgaa boloh ym bebidnii ued 7 honogt neg udaa bainga lgar zoruuleh ajil gardag baisanMoronteituhain ueiin atamanoiroltsoo baisan hun bol yah argagui bat-uulbayar gej sonsoo ch ugui l ymaa harin manga bayaraa gej baisan shuu

Avatar

Zochin 2011-03-23 202.131.225.147

Ene niitlel uneheer 2007 ond Baabar abtortoigoor garch baisan yum Yum uneneeree baih ni saihan getel tuuniig uur hun bichsen bololtoi yum Uunees harbal Baabar uur hunii bichseniig abch uuriinhuu neriig tabiad gargachihdag yum baina shuu dee Jinhene dee bol uuniig buur uur hubuus beltgej ugsun baigaa bolobuu daa Tarhi ugaaltaa gej Ingej bicheeed baihad ter Enhbayar uugeer ni yabaad baidag ni yabar uchirtai yum boldoo huurhii Um -ma -ni bad-ni -hum

Avatar

zochin 2011-03-23 202.179.27.39

uuniig bichigch etgeed bol ooroo jinhene no-toi e****z hurliiz baij medeh ym bnatsolmon abgaig obor mongol geh geed baigaa ym uuhytad geh geed baigaa ym uuchi denduu 1 taliig barij bichejeezahialgaarmongoor hiigdsen ni ilt bnatsolmon abgai ymar undestenhaana amidarch baisniig bi chamd bugdiig ni helj chadnamongol undestnii dund hagaral gargah sonirholtoigoor terlejeenyamdorjaltanhuygdorligjab-dorbodelbegdorj-myngad urianhaioor yu yu ch bilee ingej undesten hoorond ni ys hayh sanaa bna uu chi

Avatar

Xalx ard 2011-03-23 202.170.67.19

Enkhbayaraas unendee zalxaj bainaa yu hiisiin bee mongolyn bukh rashaan suwilaliig ehneriinhee ner deer hudaldaj awsan hajuugaar ni awligalgiin zagalmailsan etseg ene ter geed uu

Avatar

Зочин 2011-03-23 182.160.3.204

ЭНД ХУДЛАА БОЛОН АЛДАЖ БИЧСЭН ХЭДЭН ЗҮЙЛ БАЙНАЭНХБАЯРЫН АНХНЫ АВГАЙ НЬ ОДОО БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХИЙГЭЭД БАЙГАА ЛУБОЛДЫН ЭГЧ 10 ЖИЛИЙН АНГИЙНХАН НЬ ОХИН ЛНАРАНГЭРЭЛ ЮМЛУВСАНВАНДАН НЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ХАРЬЯАТ ХЯТАДЫН э****з ХҮН БАЙВЦЭНД МАХН-ЫН 2 ДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГЭСЭН АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙСАНЭНХБАЯР 40 МЯНГАТЫНХ БИШ БАГА ТОЙРГИЙН ХҮҮХЭД ЮМ

Avatar

irgen 2011-03-23 202.179.20.221

enhbayaraas zalhaj bna

Avatar

irgen 2011-03-23 202.179.20.221

enhbayaraas zalhaj bna

Avatar

zochin 2011-03-23 182.160.58.93

ene neg yadarsan mulguu amitan xuneer bol niitlel bicheed baigaa yum baix daa Enxbayraar dalimduulj bas tow xalx buriad xoer ix undestniig doromjlood baixad saixan niitlel gej tenegtdeg bna shuu ooriigoo yallax yliin tolowlogoogoo ooroo bichsen bna shuudee xe xe sh

Avatar

Зочин 2011-03-23 203.160.55.130

Хавар болоод ирэхээр улс төрчид хавар болоод ирхээр мөнгө өгч хуурч худал амалж оюутан залуус болон тэрхүү арганд нь автагч хүмүүсийг жагсаал цуглаан хийж эхлэдэг Одоо энэ хавар хараад байхад Энхбаярынхан хүмүүсийг жагсаах бололтой Ингэхдээ ямар ч арга хэрэглэж магадгүй Иймээс Энхбаяр Шинэбаяр Удвал Энхсайхан зэрэг хүмүүсийн хорон санаанд битгий автаарай Битгий цуглаарай Яаж ч мэдэх улсууд шүү Үүнтэй санал нэг байгаа бол тарааж тус болоорой хүмүүсээ safav

Avatar

0007 2011-03-23 124.158.124.159

Бурхан Баабарыг бас Энхбаярыг ялгаагүй хүмүүс гэдгийг мэддэг байх Ер нь хэн ялгаатай юм бэ Баабар Энхбаяр бүгд л адилхан юм даа Хөөрхий ард түмэн Итгэн үздэг үзээд үнэн сэтгэлээсээ уйлдаг сэтгэлтэй үзэгчид Тэд үүнийг төсөөлөх ч үгүй байгаа Тэд юуг ч төсөөлдөггүй Баабар Хүн бүхэн өөрийгөө л хамгийн ухаантай гэж боддог Монгол хүн би ч бол Монгол хүн

Avatar

Зочин 2011-03-23 182.160.30.20

Ямар яршигтай юм бэ Энхбаяртайгаа цуг зайл

Avatar

Зочин 2011-03-23 202.179.11.122

Tsolmon ooriigoo Dundgovi aimgiin Delgertsogt sumiin hun gej zarlaj baisan gedgiig medtugei

Avatar

Зочин 2011-03-23 202.179.11.122

Tsolmon ooriigoo Dundgovi aimgiin Delgertsogt sumiin hun gej zarlaj baisan gedgiig medtugei

Avatar

Зочин 2011-03-23 202.179.11.122

Tsolmon ooriigoo Dundgovi aimgiin Delgertsogt sumiin hun gej zarlaj baisan gedgiig medtugei

Avatar

zochin 2011-03-23 202.179.20.254

ene chini Baabar l bichsen baina shuu deeUndesny shuudan sonin yuny uchir ali 2007 on bolgoj heleed baina aaEne sonin dandaa iinhuu bulzaaruulah uhaany yum gargaad baival unshigchgui bolno doo yanaBichlegiin arga yag l Baabar bainaYas hayahdaa ch garguud mergishsen hun yum aauuree hitadyn e****z bolohooroo erliizuudiigee nariin sudalj yavdag medlegtei baina shuu

Avatar

Зочин 2011-03-23 202.170.81.10

2007 ОНД АНХ НЭГЭН БЛОГ ДЭЭРХ ХУУЛБАРЫГ УНШСАНАА САНАЖ БАЙНА

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

SEMI-PRESIDENTAL SYSTEM MONGOL IIN JOR IIM OLON 300 JIL MIND TERRORISM D AVTAGDASAN NATION IIG DUR ZOROG AAR NI TAVISAN NOHITSAL D HUDALDORJI HUDALSUH HUDALBOLD HUDALBAYAR HUDALHUYAG HUDALTULGA HUDAL-UUL HUDALBAABAR NAR YUM TEI YUM SHIG GALZUURNAA SHUUUUUUUUUUUUUUUU

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

SEMI-PRESIDENTAL SYSTEM MONGOL IIN JOR IIM OLON 300 JIL MIND TERRORISM D AVTAGDASAN NATION IIG DUR ZOROG AAR NI TAVISAN NOHITSAL D HUDALDORJI HUDALSUH HUDALBOLD HUDALBAYAR HUDALHUYAG HUDALTULGA HUDAL-UUL HUDALBAABAR NAR YUM TEI YUM SHIG GALZUURNAA SHUUUUUUUUUUUUUUUU

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

SEMI-PRESIDENTAL SYSTEM MONGOL IIN JOR IIM OLON 300 JIL MIND TERRORISM D AVTAGDASAN NATION IIG DUR ZOROG AAR NI TAVISAN NOHITSAL D HUDALDORJI HUDALSUH HUDALBOLD HUDALBAYAR HUDALHUYAG HUDALTULGA HUDAL-UUL HUDALBAABAR NAR YUM TEI YUM SHIG GALZUURNAA SHUUUUUUUUUUUUUUUU

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

SEMI-PRESIDENTAL SYSTEM MONGOL IIN JOR IIM OLON 300 JIL MIND TERRORISM D AVTAGDASAN NATION IIG DUR ZOROG AAR NI TAVISAN NOHITSAL D HUDALDORJI HUDALSUH HUDALBOLD HUDALBAYAR HUDALHUYAG HUDALTULGA HUDAL-UUL HUDALBAABAR NAR YUM TEI YUM SHIG GALZUURNAA

Avatar

Зочин 2011-03-23 202.55.191.22

sain dugnej sain harj bichjee hediigeer bichsenees hoishhi uil yavdal ornoogui ch suuleess n uragshluulaad unshval bas l taarch baina mundag yumaa

Avatar

Янзтай 2011-03-23 203.34.37.51

Энэ нийтлэлийг бичсэн хүнийн логик сэтгэлгээ нь маш сайн хөгжжээ Биширчлээ

Avatar

Зочин 2011-03-23 202.70.38.250

Юу яарьжгаан бэ Бат-Үүл чинь 40 мянгатдаа жинкэн Дон Үүл байсан байхгүй юу даа Баяр бол харин өөрөө атаман биш ч харин аль атаман нь оролдож чаддаггүй тийм баньд байсан гэдэг юм билээ Нэг ёсондоо хүндлүүлж чаддаг байсан юм уу даа

Avatar

BBB 2011-03-23 202.131.242.210

Bichsen onoo buruu tavisan shig bna 2011 onii buteel bolov uu Herev ugui bol 2015 ond EB ax yu hiij yavahiig bicheedeh

Avatar

Зочин 2011-03-23 202.131.233.187

Sain l bichsen baina 2007 ond niitleh gazar oldoogui l baih daa

Avatar

мгл 2011-03-23 180.235.170.213

очирбат багабаньд нарын хажууд хиисэн юмтай хүн юмаа алт ухаж уурхай хулгайлж гадааынханд зараагүй бололтй

Avatar

үнэрч 2011-03-23 182.160.27.202

баабар үнэртээд л байна тэр л унгачихлаа унгах аргаа өөрчилж дээ
эсвэл үнэ хүргэж зарсан ч байж болох авах хүн олдно ш дээ

Avatar

jagaa 2011-03-23 203.194.117.70

mash sain niitlel bolson

Avatar

б**с долоогч 2011-03-23 49.0.129.159

Мо хэлний тайлбар толь 5 боть гэж б**с долоогч нарын хийсэн хуудуутай өмнөөс нь ичиж үхмээр зүйл яаж ингэж бичүүлсэн хүн өөрөө ичиж үхмээр бичдэг байнаа Хэлний хүрээлэнгийн ЛБолд гэдэг нөхөр б**с долоож гавъяат академич болов оо хөө

Avatar

Зочин 2011-03-23 180.149.66.18

shal teneg ym

Avatar

психолог 2011-03-23 182.160.27.202

комлексоо гэж энэ нөхөр их л зөв ажиглажээер нь тиймэрхүү зүйл
байсан шүү хэл ам нь эвгүйтээт л харц нь бүүдийгээд даралт нь өөрчлөгдөж байгаа шинжтэй амьсгаагаа огцом огцом авах гээд зарим
шт ажиглагддаг ийм хүн маш гомдомтгой хонзогноч тэвчээр муутай зантай хажуугаар нь агуу ихийн дон хавсарвал маш хэцүү ш дээ амраах хэрэгтэй амраах

Avatar

психолог 2011-03-23 182.160.27.202

комлексоо гэж энэ нөхөр их л зөв ажиглажээер нь тиймэрхүү зүйл
байсан шүү хэл ам нь эвгүйтээт л харц нь бүүдийгээд даралт нь өөрчлөгдөж байгаа шинжтэй амьсгаагаа огцом огцом авах гээд зарим
шт ажиглагддаг ийм хүн маш гомдомтгой хонзогноч тэвчээр муутай зантай хажуугаар нь агуу ихийн дон хавсарвал маш хэцүү ш дээ амраах хэрэгтэй амраах

Avatar

Gaihaltai 2011-03-23 182.160.21.111

2007 ond bichsen gehed une tasarhai boljee Ene bol Enhbayariin jinhen nuur tsarai

Aimaar hundee

Ene zaluu uneheer mundag bichjee

Avatar

Gaihaltai 2011-03-23 182.160.21.111

2007 ond bichsen gehed une tasarhai boljee Ene bol Enhbayariin jinhen nuur tsarai

Aimaar hundee

Ene zaluu uneheer mundag bichjee

Avatar

Gaihaltai 2011-03-23 182.160.21.111

2007 ond bichsen gehed une tasarhai boljee Ene bol Enhbayariin jinhen nuur tsarai

Aimaar hundee

Ene zaluu uneheer mundag bichjee

Avatar

irgen 2011-03-23 119.40.99.9

hue tovchihondoo bol ene hun udiid eurunhiilugch heveere baisan bol udiid ingej shudarga yos huvisgal ntr gej yarih baisanu eruul uhaanaar bodood uz ene hun uerduu alban tushaaliin tuluu ehiigee hudaldahaas butsahgui hun gedeg n todorhoi bn

Avatar

Enhbayar 2011-03-23 202.72.245.50

Yadarsan niitlel baina Yadaj undesneer ni taltsuulan doromjilson baina

Avatar

Зочин 2011-03-23 202.170.80.45

сайн ухаад үзвэл 7 чавганцын үглэл байна

Avatar

Зочин 2011-03-23 202.170.80.45

ЭНХБАЯРЫГ НАМНАХ БААБАБРЫН ҮЙЛ АЖИЛЛГАА ИДЭВХИЖИВ

Avatar

Зочин 2011-03-23 202.179.20.177

Энхбаяр ерөнхийлөгчийн хаалттай нийгэмд энэ нийтлэлыг уншиж байснаа санаж байна Энэ нийтлэлын болзошгүй олон таамаглал одоо биелэгдсэн байна Маш сайн анализтай ирээдүйн судлалын нийтлэл болжээ

Avatar

http:goe.mn 2011-03-23 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

зочин 2011-03-23 122.201.19.3

ЭНЭ САЙН НИЙТЛЭЛ БИШ БАЙНААХҮНИЙ ӨМНӨӨС БОДОХДОО ЖААХАН БОДИТОЙ БИЧИЖ БАЙЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН Л САНАА БАЙНА

Avatar

ййй 2011-03-23 202.55.180.4

үнэн бичижээ

Avatar

amar 2011-03-23 202.126.91.248

sain bichsen bna hamgiin gol ni ynen yum bichjee ene darangyilagch hanaj tsadahaa meddeggyi mangasaas yaj neg saldag yum bilee

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

HODALDORJI IIN NOHOO NUUD BICHISEN BAINAA MONGOL IIG USTAGAGCHUUD AH NI BICHISEN ZUIL BAINAA

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

HULGAACHUUD MONGOL IIG USTAGAJI BEI ONOO UYE D MONGOL HUN BUR BOSOJI TEMTSEH UUREG TEI SHUU YAMAR ALBAN TUSHAAL D BAISAN HAIMAI UGUI ENKHBAYAR UNUHER MONGOL ER HUN MONGOL AAV MONGOL EH ORONCH ENKHBAYAR AAS OOR MONGOL DAAN HAIRTAI ULS TORCHUUD ALGAA ALGAA

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

HULGACHUUD HUCH AVICH BAINAA MONGOL TUMEN HURDAN BOSTSGOO

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

ENKHBAYAR HURDAN ARGAA HEMJEE NUUD AAN SHUURHAA AVAH UGUI BOL HUDALDORJI BAYAR BATBOLD NAR ENKHBAYAR IIG SHORONG D HEH NI AVILGAL TEI TEMTSEH GAZAR IIN DARGA IIN HUV TAVILANG HARUULJI BAINAA MAXH NAMUUD SERTSEGEE HULGACHUUD HUCH AVICH BAINAA

Avatar

Зочин 2011-03-23 124.158.74.2

yu bicheed bgaan be haanahiin e****z bicheed bnaa

Avatar

Зочин 2011-03-23 202.55.186.7

saving bank iin mongo aar casino d toglugchuud iig hamgalsan ni Bayar iin MAH uchir MAH AH chini criminal organization mon aas mon

Avatar

Зочин 2011-03-23 124.158.92.16

2007 onii bichleg oilgovuu

Avatar

he he 2011-03-23 202.131.229.218

Enhbayar sudlaachtai boljee

Avatar

B doloolguulagch 2011-03-23 202.70.45.238

Эхэндээ түүний “үнэнч нохой” бэлтгэх хүрээнд тодруулсан шинэ луйварчид эргээд эзэндээ гай чирч эхлэв Эхлээд сонгосон залуусаа үе үе айлгаж дарамтлах юмтай байлгах гэсэндээ хулгай хийхэд нь нүдээ аниад өнгөрч байлаа Гэхдээ нүднийхээ булангаар харж байгаагаа бас мэдэгдэв Өршөөж байгаагаа ч ойлгуулав Уул нь “Би чиний тийм юмыг мэдэж байгаа” хэмээн үе үе айлган номхон байлгаж нөгөө нэг юмыг нь сануулан хүссэнээ хийлгэж байх гэсэн хэрэг Гэтэл цаад дуракууд нь үүнийг өөрөөр ойлгов Ердөө л “Үндэсний удирдагч биднийг хулгай хийхэд яах ч үгүй юм байна” хэмээн үнэмшжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж